А.Бат-Ялалтын шүүх хурал хойшлов
2012-12-25

Налайх дүүргийн “ХААН” банкны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад  холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон боловч улсын яллагч С.Хишигжаргал шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргажээ. Ингэснээр уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Түүнд анхан шатны шүүхээс  өнгөрсөн сарын 21-нд Налайх дүүргийн шүүхээс цаазын ял оноосон. Сануулахад, шүүгдэгч А.Бат-Ялалт нь Налайх дүүргийн ХААН банкинд өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд нэвтэрч хоёр хүнийг буудсаны нэг нь эмнэлэгт очоод амиа алдсан билээ. Тэрбээр хэргийн газраас зугтаж явахдаа цагдаа нарт баригдсан юм. Улсын мөрдөн байцаах газар хэргийг шалгасан бөгөөд сэжигтэн А.Бат-Ялалт мөрдөн байцаалтын явцад “…Банк дээрэмдэх зорилготой байснаас хүн буудах талаар төлөвлөөгүй. Сандарсандаа буудчихсан. Бусдад их хэмжээний өртэй байснаас гэмт хэрэг үйлдсэн” хэмээн мэдүүлсэн Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин