Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
2012-12-27

Монголчууд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан билээ. 101 жилийнхээ ойтой золгож байгаа энэхүү түүхэн үйл явдлыг энэ жил Монгол Улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ өдөр төрийн далбаагаа мандуулж, төрийн тулганы гал бадраах ёслолыг зохион байгуулах юм. Мөн Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр 128 хүчит бөхийн барилдаан болно. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин