
Энэ сарын 16-нд 23 настай оюутанэмэгтэй хүчирхийлэлд өртсөн тухай мэдээ тарсны дараа Энэтхэгийн Нью-Дели хотод үймээн дэгдэж эхэлсэн. Үймээн дэгдээгчид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, хүчингийн хэрэг үйлдэгчидэд ногдуулах шийтгэлийг чангалахыг эрх баригчдаас шаардаж байна.
Хүчирхийлэлд өртсөн бүсгүй одоо Сингапурын Чанги эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнийг лхагва гаригт Сингапурт хүргэсэн тухай энэтхэгийн албаныхан мэдээлж байна. Сингапурын эмнэлгийн эмч нар бүсгүйд яаралтай эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатайг хэлжээ. Эмчилгээ хийхэд нэлээд урт хугацаа зарцуулах төлөвтэй байгаагаас бүсгүйн гэр бүлээс ойр дотны хэн нэгнийг ирүүлж, халамжлуулах шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс ойрын хугацаанд түүний гэр бүлийн гишүүд Сингапурт ирэх юм байна.
Уг хэргийн эргэн сануулахад, метронд зургаан эр нийлж оюутан бүсгүйг хүчиндсэн бөгөөд уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг баривчилсан юм. Цагдаагийнхан метроны ойр орчмын хараа хяналтыг чангаруулж, гэмт хэргийн эсрэг ажиллагаагаа нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн. Түүнчлэн хүчингийн хэрэгт үйлдсэн этгээдүүдэд ногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлэхээр хуулийн төсөл боловсруулж эхэлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ