Согтуу хүмүүс нэгнийгээ бүлэглэн зоджээ
2010-12-23

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн мэдээллийг 12-р сарын 21-ний 20:29-д цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Мэдээллийг шалгахад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн 27 настай, эрэгтэй Г-г Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, тодорхой эрхэлсэн ажилгүй 21 настай Б, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 23 настай эрэгтэй М, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат 20 настай, эрэгтэй Э нар согтуу үедээ маргалдан бүлэглэн зодож танхайрсаныг таслан зогсоосон байна. Ц.Батука

Shuud.mn
Сонин хачин