Дэлхийн хамгийн өндөр бүсгүй ба түүний найз залуу

img

Зул сарын баярын өмнөх амралтын өдрүүдийн нэгэнд бразил улсын наран шарлагын газарт амарч байсан бүх хүний анхаарлыг далайн захаар зулаалж яваа нэг хос татжээ. Гадаадын сэтгүүлчид ч тэр маш өндөр бүсгүйгээс ярилцлага авах боломжийг  ч  алдаагүй байна. Гэвч бүсгүй өөрөөсөө маш намхан найз залуугаа тэвэрч, үнсэх гэхдээ ихэд бөгтийхөд хүрч байсныг төвөггүй анзаарч болохоор байжээ. Бүхний анхаарлыг татсан  тэр хос бол 17 настай бүсгүй Элисани да Круз Сильва, 22 настай залуу Франсинальдо да Силва Карвальо хоёр  гэнэ. Барилгын ажилчин залуугийн найз  бүсгүй нь 2 метр 3 сантиметр өндөр бөгөөд залуу түүнээс 40 сантиметрээр намхан ч, аз жаргалтай яваа хосыг харахад, өндрийн ийм ялгаанд санаа зовж байна хэмээн хэлэх аргагүй байж. Энэ ялдамхан бүсгүй хүмүүсийн үздэгээр, маш ховор төрлийн өвчинтэй бөгөөд үүнээсээ болоод хэт өндөр болсон байна. Саяхан тэр мэс засал хийлгэж, ингэснээр хяналтаас гараад байсан өсөлтийн дааврын хэмжээг бууруулж чаджээ. Эс бөгөөс улам л өндөр болоод байх байж! Өндөр нуруутайгаасаа болоод сургуулиас хаяхад хүрсэн ч, Элисани сэтгэл санаагаар гутардаггүй байна. Харин ч дашрамд дурдахад, тэр загвар өмсөгчийн хувиар өөрийгөө амжилттай сорьжээ. С.Золбоо  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
setgel hamgiin huchtei n,,,
2013-01-03
ээ бурхан минь
2013-01-02