Арван са

р хэвлийдээ тээж, төрүүлсэн бяцхан үрийг нь хариуцлагагүй эмч, хайхрамжгүй сувилагч халуун усанд түлчихсэнийг хараад уйлахаас өөрийг хийж чадахгүй байгаа эхийг “Юундаа уйлсан юм” гэж загнаж чадаж байна гэдэг үнэхээр үгээр хэлэшгүй хүйтэн сэтгэл. Энэ бол монголын нэгэн эмгэнэл.
Ялангуяа хүн ардынхаа эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог эмч хүн, эмэгтэй хүнээс тийм хатуу сэтгэл гарна гэдэг “зүрхгүй, тархигүй” нийгэм ойртсоор буйн илрэл гэлтэй. Энэ аймшигтай, зүрх базлуулам хэрэг шинэ он гарахын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд Баянхонгор аймагт гарчээ.
Тухайн үед очсон хэн нэгэн нь уг бичлэгийг хийснээр сувилагч эмэгтэй нярай хүүг угаах гэж байгаад халуун усанд түлсэн болохыг мэдэж, та бид буруутныг зүхэж, хөөрхий хүүг өрөвдөн нулимс унагаж сууна. Ямартаа ч, түлэгдсэн хүүхдийг нийслэлд авчран, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн
Түлэнхийн эмнэлгийн Сэхээний тасагт эмчилж байгаа гэнэ. Олон олон хүний залбирал, итгэл хүслээр бяцхан хүү хурдан эдгэж, эрүүл саруул ээжийнхээ энгэрт эрхлэн өсөж, өндийх цаг удахгүй гэдэгт итгэж байна.
http://youtu.be/syYZNxnOWgQ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ