Цунамийг эсэргүүцэх өдрийг тэмдэглэлээ
Япон улс цунамиг эсэргүүцэх өдрийг өнгөрөгч амралтын өдөр тэмдэглэлээ.
Тус улсын эрэг орчмын нутагт цунами болох үед техникийн аюулгүй байдал болон хүн амыг хамгаалах байдлыг дууриалгасан сургуулалт хийсэн байна.
Энэ өдөр Цунамиг эсэргүүцэх өдрийг тэмдэглэх шийдвэрийг тус улсын парламент энэ оны зургадугаар сард гаргасан юм. 1854 оны арваннэгпзгээр сарын 5-нд Японы зүүн урд эрэг орчимд болсон 8,5 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа болсон цунами 15-16 метр өндөртэй байсан бөгөөд 8 мянган орчим хүн амь насаа алдсан юм.
Энэ оны гуравдугаар сарын 11-нд хүчтэй газар хөдлөлт болж дараа нь цунами үүссэн юм. Энэ байгалийн гамшгаас болж 19 мянган хүн амь насаа алдсан буюу сураггүй алга болсон юм. Цунамигаас болж бас нэг аймшигт сүйрэл болсон нь “Фүкүшима-1”АЦС-д болсон осол юм. Энэ ослоос болж цацраг идэвхит бодис алдагдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ