Хулгайн хэрэгт холбогдсон монгол залуу Солонгост шалгагдаж байна
2013-01-05

Солонгос улсын иргэн Хуанг /30/ болон Монгол улсын иргэн В /26/ нарт хулгайн гар утас худалдаалж байсан 16-19  насны 11 сурагчдыг эрүүгийн хариуцлагад татсан тухай Сөүл хотын Янгжэ дүүргийн цагдаагийн газраас мэдээлсэн талаар www.mglradio.com цахим сайтад нийтэлжээ. Эдгээр 11 сурагч нь зугаа цэнгэлдээ ашиглах мөнгө олохын тулд томоохон сауны газраар  үйлчлүүлж буй иргэдийн смарт гар утсуудыг хулгайлдаг байсан аж. Тэд түүнийгээ интернэтэд гар утас худалдан авах зар байрлуулсан Хуангд  100-300 мянган воноор худалддаг байжээ. Харин Хуанг нь дээрх утаснуудыг гар утасны наймаа эрхэлдэг Монгол улсын иргэн В-д бөөний үнээр дамжуулан  худалддаг байсан гэнэ. В нь хулгайн  утаснуудыг  хууль бусаар Солонгос улсын хил давуулан, Монгол Улсад аваачин худалддаг болохыг тогтоожээ. Хуанг нь 2012 оны наймдугаар сараас эхлэн нийт 11 сая воны хулгайн утсыг худалдан авч В-д дамжуулан борлуулахдаа 4 сая  воны ашиг олсон нь одоогоор тогтоогдоод байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
barigddagl muu bn da hehehe uul ni tatvargyi ih l amar ajilj amidarch bj de hehehe. KOLIA yumu KAZAK nohor bv ene nohor harin ain
2013-01-05