Энэтхэг, Пакистаны хил дээр мөргөлдөөн гарав
2013-01-07

Кашмир дахь хилийн зурвасын ойролцоо Энэтхэг, Пакистаны цэргүүдийн хооронд нэлээд хүчтэй мөргөлдөөн болжээ. Энэ тухайд Пакистаны талаас энэтхэг цэргүүд гал нээж Кашмир дахь Хажи Пирт халдснаар мөргөлдөөн эхэлсэн хэмээн тайлбар өгчээ. Мөргөлдөөний үеэр хэд хэдэн цэрэг амь насаа алдаж, цөөнгүй цэргүүд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин энэтхэгийн талаас ямар нэгэн байдлаар хил зөрчсөн, түрүүлж гал нээсэн үйлдэл гаргаагүй хэмээн мэдээлж байна. Кашмир бол Энэтхэг Пакистаны хилийн заагт оршдог, тус хоёр улсын хоорондоо нэвтрэх хамгийн гол үүд хаалга болсоор 60 жилийн хугацаа өнгөрч байгаа юм. Хэдийгээр тус улсуудын хоорондын харилцаа таагүй байдаг ч Камшир дахь хил дээр мөргөлдөөн гарах нь харьцангуй бага байдаг. 2003 оноос Кашмирт хоёр улсын хооронд хил дээрх  гал зогсоох хэлэлцээ хийснээс хойш энэ газарт буун дуу гарах нь тун ч цөөрөөд байгаа. Цэрэг зэр зэвсгийн хүч аль аль талд нь зузаан учир энэ зааг дээр мөргөлдөөн, тэмцэл гаргаж олон хүний амь нас золихгүй байхыг хичээдэг гэж хэлж болно. Э. Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин