Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд намчирхаж байна
2013-01-08

УИХ дахь МАН-ын бүлэг  хуралдаандаа Ерөнхий сайдыг оролцож, Засгийн газраас гаргасан бонд, МАН ялсан аймаг, дүүрэгт ямар шалтгаанаар одоог хүртэл Засаг дарга томилохгүй байгаад тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн ч оролцоогүй аж. Ерөнхий сайдын зүгээс тус бүлгийнхэнд “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газрын цагаар энэ тухай мэдээлэл хийсэн тул бүлгийн хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгсөн юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд харин дээрх мэдээллийг нь хангалтгүй хэмээн үзсэн тул хоёр дахь удаагаа Ерөнхий сайдыг бүлгийнхээ хуралдаанд оролцох урилга илгээх болсноо сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Энэ удаагийн хэвлэлийни бага хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцов.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “МАН ялсан аймагт Засаг даргыг томилохгүй байгаагаас асар их маргаан гарч, бужигнаан үүслээ. Налайх дүүрэг, Багануур дүүрэг үндсэндээ хоёр Засаг даргатай боллоо. Багануурт хаалга үүдээ эвдээд бужигнаж байгаа тухай мэдээ ирж байна. Орон нутгийн байдал маш их хүндэрч байна, хүйтэрч байна. Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдлаа, ард иргэдийн төрд итгэх итгэл суларч байна. Төрийн ажил цалгардаж байна. Энэ байдлаас яаж гарах вэ гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд бид ярилцая гэж Ерөнхий сайдыг хуралдаандаа урьсан, ирсэнгүй. МАН-ын бүлэг дээр ирээд энэ асуудлыг ярихаас Ерөнхий сайд халгаж байх шиг байна.

Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг томилох ёстой, батламжлах ёстой ч илт намаар ялгаварлаж байна. АН-аас аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг бол араас нь материалыг нь хөөцөлдөж байгаад гурван цагийн дотор томилчихдог.  Ардын намаас Засаг даргад нэр дэвшсэн байх юм бол өнөөдрийг оруулбал 48 хоног гацааж байна. Тэр бүү хэл зарим аймгийн Засаг даргыг гурваас дөрвөн удаа буцааж байна, хуулиараа бол ингэх заалт байхгүй. Аймгийн ИТХ нь хуралдаад хоёр дахь удаагаа Засаг даргын нэрийг өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд үг дуугүй батламжлах ёстой. Хуулийн өөр заалт байхгүй. Гэтэл Хөвсгөл аймагт илтэд хууль зөрчсөн үйлдлүүд хийгдээд эхэллээ.

Нөгөө талаасаа Ерөнхий сайд хүн аймгийн ИТХ-тай маргаж суудаг хүн биш. Асуудал гарвал тэр нь шүүхээр явдаг. Гэтэл Ерөнхий сайд “Аймгийн ИТХ нь буруу шийдвэр гаргаж байна” гээд маргалдаад сууж байна. Мөн зарим аймгийн Засаг даргыг  төрийн алба хаагаагүй гэж хойшлуулж байна. Баянхонгор аймгийн Засаг даргад нэр дэвшигч нь төрийн алба хаагаагүй байсан ч гурван цагийн дотор л батламжилсан. АТГ-аар шалгуулж байгаа хүнийг Засаг даргаар батламжлахгүй гэсэн, хамгийн түрүүнд Өмнөговь аймгийн Засаг даргыг батламжилсан.

Өнөөдрөөс Ерөнхий сайд Зарим аймаг дээр үүрэг гүйцэтгэгч дарга гэдэг юм томилж эхэлж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргаар үүрэг гүйцэтгэгч томилж байна. Аймгийнх нь АН-ын даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа бололтой юм, түүнд тамга тэмдэг өгөхгүй. Тэр ажил хийгдэхгүй, хууль зөрчиж байгаа юманд бид хүлцэнгүй хандахгүй. Эцэстээ энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь Ерөнхий сайдыг өөрийнхөө ажлыг шууд хүндрүүлж байна, ард түмнийг хувааж байна, орон нутгийг бужигнуулж байна, энийг Засгийн газар ес өөрөө хүсэж байна” гэж дүгнэхээс аргагүй байдалд хүргэлээ. Дорнод аймаг дээр мөн асуудал босголоо. Бид өмнө нь энэ асуудлаар Ерөнхий сайдтай олон удаа уулзаж ярилцсан. “Ялсан, ялсан газраа дүнгээ баталгаажуулаад явъя” гэж... АН ялсан газраа Засаг даргаа томилоод яв. Ард түмэн орон нутгийн ажил цэгцрээд явах хэрэгтэй байна” гэсэн Ерөнхий сайд “За” гэж хэлчихээд 48 хонож байхад одоо хэр нь Засаг даргыг томилоогүй байна.

Хэлсэн ярьсандаа байхгүй бүр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Бид ийм зүйл хийлгэхгүй, шүүхэд хандана, хуульд үүрэг гүйцэтгэгч гэсэн заалт байхгүй учраас шат шатанд нь хандана” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ хүн бол түүхэнд байгаагүй туйлширсан, улстөржсөн, намчирхсан Ерөнхий сайд байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний шөнө сонгуулийн дүн гарч байхад Н.Алтанхуяг сайд “АН 14-15 аймагт хавтгай ялчихлаа.  Улаанбаатар хотод ганц дүүргээс бусдад хавтгай ялчихлаа” гэж хэлж байсан. Одоо бодоход тэр нь ард түмний сонголтыг будилаантуулах гэсэн зориуд булааж авах гэсэн, хүч түрэх гэсэн санаа байж.  Өнөөдөр баталгаажуулж өгөхгүй байна гэдэг урьдаас төлөвлөсөн болох нь нотлогдож байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга юм. Тэрбээр Дорнод аймагт мөн Засаг даргыг батламжлахгүй байгаа тухай мэдэгдлээ. Энэ аймаг 35 мандаттайгаас 18 суудлыг нь МАН-аас нэр дэвшигчид, 14 суудлыг Ардчилсан нам, 2 мандатыг бие даагчид, нэг мандатыг ИЗНН-аас нэр дэвшигч тус бүр авчээ. Шинээр бүрдсэн аймгийн ИТХ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдаж, Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад нэрийг нь өргөн мэдүүлсэн аж. Гэвч төрийн албанд ажиллаж байгаагүй гэдэг үндэслэлээр хойшлуулсаар иржээ.

Үнэхээр төрийн албанд ажиллаагүй хүнийг Засаг даргаар батламжлахгүй байгаа юу гэхээр Баянхонгор аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Жаргалсайхан нь, М.Бадамсүрэнгийн нэгэн адил төрийн албанд ажиллаж байгаагүй.  Энэ мэтээр яриад байвал асуудал их байгааг тэрбээр мөн мэдэгдсэн юм.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь байнгын хороодод бүлгийн гишүүдээ хэрхэн харьяалуулах тухай байжээ. Парламентад авсан суудлын тоогоороо бол байнгын хорооны нийт 19 гишүүнээс найм нь АН-аас, зургаагаас долоо нь МАН-аас, 4-5-д нь “Шударга ёс” эвслийнхэн болоод бие даагчид, мөн ИЗНН-ын гишүүд хуваарилагдах боломжтой. Ингэж байж зүй зохистой харьцаа үүснэ. Тиймээс энэ асуудлаар намын удирдлага нь УИХ-ын удирдлагатай уулзаж ярилцах чигийг бүлгээс мөн авсан юм байна.

Shuud.mn
Сонин хачин
ман:
гишүүнчлэлгүй болсон ман-ын удирдлагын арга бол ердөө л өрөвдүүлэх одоо лидер ч байхгүй хуучин бурхинууд дотроос би лидер гээд гараад ирэх нэг ч хүн байхгүй гарсан болгонон бүгд өмч хөрөнгөтэй холбоотой болохоор дуугарч ч чадахгүй хэн өөрийгөө илчлүүлж бусдын төлөө шоронд орох вэ дээ харин өрөвдүүлэх тактик хэрэглэвэл ирэх 4 жилд ахин хэн нэг нь сонгогдож энэ амьгүй албад аа төлөөлсөн шиг зөөлөн суудалд сууж ахиад 4 жил өнгөрөөх ч юм бил үү
2013-02-13
Boogii:
MAH avligachid yallagdaj baina. tsag tsagaaraa baidgui tsahildag hohooroo baidgui gej ene dee? surgamj avaad odoo eh oron ard tumniihee toloo ajilah herefgtei shuu dee?
2013-01-09
Shar semjilsel ene shar uvgun bitgii huts
2013-01-09
mgl:
buh namuud namchirhdag shuu dee heree hereegee gaihav gej
2013-01-08
ан хэтэрхий мангар юмаа
2013-01-08
Dulmaa:
Yalagduul yalagdsan shig baij sur uuduu khyasan chuluu uuriin tolgoi deer
2013-01-08
чи ер нь юм ойлгодоггүй усан тэнэг байхаа, тийм л их ядарч байгаа бол орон нутгийн удирдлагуудаа хэл амаа ололц гээд хэлээд өгөөч, танай удирдлагуудын хэл амаа ололцож нэгдсэн шийдвэрт хүрэхийг ерөнхий сайд хүлээгээд л тэнд сууж байна, хурдан ажлаа эхлүүлэхийг л хүсээд байна, ийм юм ойлгохгүй бол яаж өөдтэй амьдрахав дээ
2013-01-08
зарим нэг юм ойлгодоггүй малнууд их байх юм аа, орон нутагт өөрсдөө эхлээд учраа олоодох тэгсний дараа батламжлая гээд алтанхуяаг цаана чинь хүлээгээд сууж байна шүү дээ, өөрсдөө шийдээгүй байгаа юмыг яаж батламжлах гээд байгаа юм бэ
2013-01-08
ЭМГЭН ӨВГӨН ХОЁР:
ЭНХТҮВШИНГИЙН ЭМГЭН ЗАН ЭНХБОЛДЫН ӨВГӨН ЗАН ААВ ЭЭЖИЙН МИНЬ НАМЫГ Ч ДУУСГАЖ БАЙНА ДАА
2013-01-08
terbish:
MAN jaavan uhaantai bh heregtei
2013-01-08
bolio. 20 jil mongoliig maan dampuuruulj,gazar nutgiin zarj idcheed,tumen olnoor orovduuleh geed gonshignood baih wm .. ta nariig hen orovdoh ve.naad teneg zaluuchuud chin iim ued orsoldood ulaan huvsgalchid,ardiin baatar boloh geed ineed hurmeer tenegteh wmaa.
2013-01-08
hunees:
Enkhtuvshin chamaig hen sonsoh yum be Chi bitgii horlo za yu zailaad ug Bid hun shig amidarmaar bna
2013-01-08
Uilan duugarhaa boli
2013-01-08
galaa:
hudlaa gutsh ymaa ed nar dandaa hezee tegsiin ylagdaj suraachee ard tvmniig ochnoon jil doromjilchood yu ch hiigeegvi bj
2013-01-08
Uilan duugarhaa boli
Uursduu huraldaa suuj Medeellee sonsoh n yasan uym be Dahin dahin hun bolgond medeelel hiij baidag ajlaa aldsan Said bitgii hel nohoi ch bhgui daraa n olon doloon uym yarihaa boli
2013-01-08
Аалтантуяа арай л байгаа юм бишүү. нутгийн ардынх нь сонголтыг хүндэтгээч.
2013-01-08
зарим нэг юм ойлгодоггүй малнууд их байх юм аа, орон нутагт өөрсдөө эхлээд учраа олоодох тэгсний дараа батламжлая гээд алтанхуяаг цаана чинь хүлээгээд сууж байна шүү дээ, өөрсдөө шийдээгүй байгаа юмыг яаж батламжлах гээд байгаа юм бэ
zochin:
shaami chamaig yaj gvitshevde
2013-01-08
ard tumen:
zassss, hutsatsgaalgui huraldaa suugaachee..
2013-01-08
zorig:
Ерөнхий сайдаа та болиоч дээ хөдөө орон нутгийн бид туйлдаа хүртэл ядарч байна. бидний битгий намаар нь ялгал даа өөрийнхөө нэр хүндийг бодооч
2013-01-08
чи ер нь юм ойлгодоггүй усан тэнэг байхаа, тийм л их ядарч байгаа бол орон нутгийн удирдлагуудаа хэл амаа ололц гээд хэлээд өгөөч, танай удирдлагуудын хэл амаа ололцож нэгдсэн шийдвэрт хүрэхийг ерөнхий сайд хүлээгээд л тэнд сууж байна, хурдан ажлаа эхлүүлэхийг л хүсээд байна, ийм юм ойлгохгүй бол яаж өөдтэй амьдрахав дээ