Хамид Карзай АНУ-д айлчилж байна
2013-01-08

Өнөөдөр Афганистанын Ерөнхийлөгч Хамид Карзай АНУ-д хүрэлцэн ирж байна. Түүний айлчлал гурван өдөр үргэлжлэх юм. Айлчлалаар хоёр улсын ерөнхийлөгч Афганистан дахь Америкийн цэргийн ажиллагааны хэтийн төлвийг авч хэлэлцэх юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх баасан гаригт Афганистаны  Ерөнхийлөгч Хамид Карзайг Цагаан ордонд хүлээн авч уулзах бөгөөд  энэ нь тэдний хувьд Ерөнхийлөгч Барак Обамаг улиран сонгогдсоноос хойшхи анхны уулзалт юм. Эх сурвалжийн мэдээлснээр Афганистанын Ерөнхийлөгч Хамид Карзай айлчлалынхаа хүрээнд АНУ-аас тус улсын цэргийн хүчинд агаарын цэргийн ажиллагаанд хэрэглэгдэх хүнд зэвсэг, техник хэрэгсэл болон эмнэлгийн  тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт тавих зорилготой байгаа гэнэ. Энэхүү уулзалтын хийснээр хоёр орны хэвийн үргэлжилж буй харилцааг илүү ярвигтай болгож магадгүй гэж ажиглагчид хэлж байна. Учир нь хоёр орны тэргүүнүүд Афганистанд явуулж буй Америкийн цэргийн ажиллагааны тал дээр санал зөрөлдөөнтэй байгаа аж. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай өөрийн улсаас Америкийн цэргүүдийг даруй гаргахыг хүсч байгаа бөгөөд хоёр орны гэрээний дагуу Америкийн цэргүүд ирэх 2014 онд гэхэд Афганистаныг бүрэн орхиж гарах юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд Афганистанаас цэргийн хүчээ бүрэн гаргалгүй, лалын зэвсэгт бүлэглэл Аль-Каида болон Талибаны дайчидтай тэмцэх цэргийн ажиллагааг үргэлжлүүлж хүсэлтэй байгаа.   Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
bi:
Ene halaad umssun baagii nileen zalitai eree. Talibuudtai niilchihsen ch yavj magadgui nuhur. yamar azaar iim ulsad turuugui yum. Yer ni Lalyn shashintai ali ch gazar dampuu bn daa.
2013-01-08
Oogii:
Amerik tsergee avlaa gehed Afganii tserguud Talibuudaa darj chadahgui,, irgeed l nuguu Talibuud n gemgui ard irgediig deerelhej.. Ohid busgui huudiig hucheer avch suusaar bh bolnoo,,, tiim uchraas Usa demjij bn,,,..
2013-01-08
USA -g demjij baina.Afganistand tsergee bailgasan ini deeree.
2013-01-08