Б.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

img

Төрийн албаны зөвлөлийн   даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцууллаа. Төрийн албаны зөвлөлийн дарга  Б.Зүмбэрэлхамыг  албан тушаалаас ч чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн  үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Албан тушаал эрх мэдлийн төлөө хүнийг хэлмэгдүүлж ирсэн нь хэн бэ  гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулах юм бол сонин тоо баримт гарна.  Б.Зүмбэрэллхамыг    албан шахалтаар ажлаас нь чөлөөлөөгүй байх. Илэн далангүй хэлэхэд, өнгөрсөн хугацаанд Монгол төрийн бат бэх байдлыг алдагдуулж ирсэн нь хэн билээ. Ийм хэрүүлийн шинжтэй зүйл яримааргүй байна. Төрийн албыг чадваржуулах хэрэгтэй. Хэтэрхий улстөржсөн. Арын хаалгаар багаа бүрдүүлснээс болоод төрийн алба ямар бүтэцтэй болсон бэ гэдгийг мэдэх байх” гэсэн саналыг хэлсэн. Үүний дараа  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монголын төр оршин тогтнож цус сэлбэх шаардлагатай бол сэлбэнэ” гэв. Ингээд эл асуудлаар санал хураалт явуулж, 68.4 хувийн саналаар дэмжин Төрийн албаны зөвлөлийн дарга  Б.Зүмбэрэлхамыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ