М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Харин тэрбээр энэ талаар твиттерт жиргэхдээ “Бонд гэгчийг Монгол орон Чингис хааныхаа нэрийг худалдан байж босгосныг буруутгах хэцүү. Харин бондын мөнгийг төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг шигээр зарцуулбал хойч үеийнхээ өмнө хийж байгаа хамгийн том "гэмт хэрэг" билээ. Үнэн худал баахан төсөл ярьж бүтэлгүй зүйлд бондын хөрөнгийг зарцуулбал "ял" асуух хууль хэрэгтэй шиг санагдах юм. Төмөр замаар нүүрс тээвэрлэхэд 1-1,5 хувь нь салхинд хийсдэг байна. Хол ойроос хамаараад энэ үзүүлэлт өөрчлөгддөг. Тавантолгой-Гашуунсухайтын хооронд (267 км) жилд 200000 тонн нүүрсийг, 1800 км замд Нэг сая илүү тонныг салхинд хийсгэнэ” хэмээжээ.
Зарим эх сурвалж МҮАН-ын дарга М.Энхсайханыг бондтой холбоотой асуудлаар яам болон засгийн газартай зөрүүтэй байр суурьтай байсан нь ажлаасаа халагдах шалтгаан болсон гэсэн мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ