Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2013-01-11

Монгол Улсад бөхийн төрлийн спортууд өндөр хөгжсөний дунд чөлөөт бөхийн спорт нь олимп дэлхийд үзүүлсэн амжилтаараа Монголын спортын нэр нүүрийг 30 шахам жил дангаараа авч явсан билээ. Тэр утгаараа чөлөөт бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн онц сонирхолтой болдог. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2013 оны УАШТ эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр өнөөдөр “Буянт Ухаа" спортын цогцолборт эхэллээ . Эрэгтэй чөлөөт бөхийн 36, эмэгтэй чөлөөт бөхийн 12 дахь УАШТ-ийг Монголын чөлөөт бөхийн холбооноос Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвтэй хамтран зохион байгуулж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар томилогджээ.   Тэмцээний хөтөлбөр Нэгдүгээр сарын 12, Баасан гараг 11.00-16.00     Эмэгтэй 51, 59, 67 кг, эрэгтэй 55, 66, 84, 120 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 16.00-17.00     Тэмцээний нээлт 17.00-20.00     Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол Нэгдүгээр сарын 13, Бямба гараг 12.00-18.00     Эмэгтэй 48, 55, 63, 72 кг, эрэгтэй 60, 74, 96 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
торхгнэжөа:
чёсөахмирто\ итооооршгасөёбчч тирхнгжэөбёсчя\ \
2013-01-18