Алан хядагчид шувууны томуу дэгдээв үү
2013-01-16

Индонезид шинэ төрлийн шувууны томуу нугаснаас илэрчээ. Энэ томуу нь өмнөхөөс ч илүү аюултай болохыг эрдэмтэд хэлж байгаа юм. “Нугас усанд хөвж явдаг, тиймээс олон зуун километрт нян тараах магадлалтай, гэрийн тахиатай харьцуулахад илүү ноцтой” хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Ингээд зогсохгүй энэ томуугаар өвдөгсдийн дийлэнх нь амь насаа алдах өндөр магадлал өндөртэй байгааг хэлсэн байна. Өвчин дэгдэж байгаа нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг алан хядагчидтай холбоотой байж магадгүй хэмээн тус улсын тагнуулын байгууллага үзэж байгаа юм. 2000 оны дундуур Индонезид шувууны томуу дэгдэж олон хүний аминд хүрсэн учир тус улсын эрх баригчид ийнхүү эмээх нь аргагүй. Тухайн үед 160 хүн энэ өвчний улмаас үхэж байсан. Өнгөрсөн жилийн мөн үед нийслэл Жакарта хотод шувууны ханиад дэгдэж байсан. Энэ нь  шувууны ханиад хэмээн алдаршсан H5N1 вирус болохыг тогтоосон юм. 2003 онд Хятадад анх дэгдэж 350 хүний аминд хүрсэн шувууны ханиад өнгөрсөн оны сүүлээр Хонконгд дахин дэгдээд буй. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин