Кубад булчин задрах тахал дэгджээ
2013-01-16

Кубын нийслэл Гавана хотод сүүлийн 10 хоногийн дотор булчин задрах тахлаар 51 хүн нас барсан тухай тус улсын албаны эх сурвалж мэдээлж байна. Энэхүү мэдээллээр холер өвчний тархалт сүүлийн арван жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа аж. Анх Гавана хотын Серро дүүрэгт орших хүнсний дэлгүүрийн худалдагчаас тахлын нян илэрчээ. Харин өнөөдрийн байдлаар тус дүүрэгт хорио тогтоож, хоолоор үйлчилдэг ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг хааж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Тахал тээгч худалдагч өмнө нь Кубын зүүн мужууудад гарсан холерийн дэгдэлтийн үеэр нянгийн халдвар авсан нь тогтоогджээ. Өвчний халдвар, тархалтыг бууруулахаар хотын эмч нар айл өрхөөр нэг бүрчлэн очиж, үзлэг хийж байгаа. Холер өвчин нь бохирдсон хоол хүнс болон усаар дамжин халдварладаг бөгөөд халдвар авсан хүнд суулгах шинж тэмдэг илэрч, эмчлэхгүй удвал үхэлд хүргэх аюултай байдаг юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин