Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө
2013-01-17

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглож эхэлж байгаа. Нэмэлт өөрчлөлт орсон шинэ хуулиар тамхи худалдаалах газар, тамхи татахыг хориглосон орчин зэргийг тодорхой тусгаж хүлээлгэх хариуцлагыг нь чангатгаж өгчээ. Тамхины хяналтын тухай хуульд ямар өөрчлөлт орсон, хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тодрууллаа.

Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Байгальмаа

-Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан юу байв?

-Дэлхийн бүх улс орон тамхины хэрэглээтэй тэмцэж байна. Тамхины хэрэглээ ихэсч байгаа учраас тамхины хэрэглээг багасгах, бууруулах, бүр устгах бодлого зорилт дэвшүүлж арга хэмжээг олон улсад хэрэгжүүлж байгаа. 2005 онд Тамхины хяналтын суурь конвенц олон улсын хууль батлагдсан. Үүнд 174 улс орон гишүүнээр элссэн. Эдгээр улс орнууд тамхины хэрэглээг багасгахын тулд тамхинд тавих хяналтаа чангатгаж, гаалийн татвар нэмэгдүүүлэх, үйлдвэрлэлийг нь багасгах зэрэг арга хэмжээ авснаар хөгжингүй орнууд болох Европын орнууд тодорхой үр дүнд хүрч хэрэглээ нь багассан байдаг. Харин Азийн орнуудад буурахгүй байгаа. Хятад улс гэхэд дэлхийн тамхи үйлдвэрлэлийн 40 хувийг эзэлдэг. Тэгэхээр том том үйлдвэрлэгчтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд манай улсад импортлох сонирхолтой байдаг учраас нэгдүгээрт эдийн засгаа хамгаалж үлдэх, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Хоёрдугаарт манай улс цөөхөн хүн амтай атлаа тамхины хэрэглээгээр өндөр 10 орны тоонд ордог. Тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж, нас нь залуужсаар байна. Энэ өсөлт тамхины хяналт сул, дотоодын үйлдвэрлэлт болоод импортолж байгаа тамхи их байгаатай холбоотой. Тийм учраас тамхины хяналтыг чангатгах шаардлагатай болсон. Тэгээд ч дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон, Тамхины хяналтын тухай суурь ковенцид нэгдэн орсон орныхоо хувьд ч тамхины хяналтыг чангатгах нь зүйтэй.

-Шинэчилсэн хуулиар тамхи үйлдвэрлэгчдэд тавих хяналтыг хэрхэн тусгасан бэ?

-Дотооддоо тамхи үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид ил тод үйл ажиллагаа явуулах ёстой. Хичнээн ширхэгийг үйлдвэрлэж, хэдэн төгрөгийн ашиг олсон, тэр ашгаас хэдэн хүн хүртсэн гэх зэрэг мэдээллийг ил тод, үнэн зөвөөр өөрийн вэб хуудсандаа байрлуулах ёстой. Мөн тамхитай холбоотой, үйлдвэрлэгч, импортлогч, худалдаалагч аж ахуй нэгж байгууллагууд тамхиар ивээн тэтгэх, тамхины ашиг орлогоор ивээн тэтгэх, тэмдэг, лого зэргийг ашиглах ил, далдаар сурталчлахыг хориглосон.

-Тамхи үйлдвэрлэгчид ямар нэгэн тэмцээн уралдаан, тоглолт зэргийг ивээн тэтгэдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэсэн нэрийн дор олон ажил хэрэгжүүлдэг. Эдгээрийг хориглох уу?

-Хориглосон. Ямар нэгэн байдлаар хандив дэм, туслалцаа үзүүлэх, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр тэмцээн уралдаан ивээн тэтгэхийг хориглож байгаа.

-Албан байгууллага, аж ахуй нэгжид тамхи татахыг хориглоход хамаарах заалт хуульд орсон. Үүний тухайд?

-Төрийн болон төрийн бус бүх төрлийн байгууллага бүгд тамхи татахыг хориглох заалтыг дотоод журмандаа тусгах ёстой. Бүрэн тамхигүй орчин бүрдүүлэх үүрэгтэй. Тамхи татах өрөө ч байх ёсгүй. Журмандаа тусгачихаад тамхи татаж болохгүй гэсэн анхааруулах тэмдэгийг заасан газруудад тавих ёстой. Хэрвээ тамхи татдаг хүн байвал тухайн хүнийг тамхинаас гарахад нь туслах хэрэгтэй. Мөн тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах тухай заасан. Тамхи үйлдвэрлэгч, импортлогч, худалдаалагчдыг төрөөс урамшуулахыг хориглосон.

-Тамхи худалдахыг хориглосон газруудыг нэмсэн байсан?

-Нэг чухал заалт орсон нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахгүй байх ёстой. Худалддаг бол тэр дэлгүүр, ТҮЦ нүүхээс өөр аргагүй. Эсвэл тамхи худалдахаа болино. Мөн баар, цэнгээний газарт тамхи худалдахыг хориглосон. Интернэтээр тамхи худалдахыг бас хориглосон.

- Ресторан, баар цэнгээний газар, албан байгууллагад тамхи татахыг зөвшөөрсөн цэг байгаа юу?

-Олон нийтийн газрууд 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх ёстой.

-Тамхи татахыг хориглосон газруудад өөр ямар ямар газрууд орох вэ?

- Хуулиар аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим, ресторан, баар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглоод байна.

-Хэрвээ хориглосон газар тамхи татвал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө. Тамхи татах нөцөл бололцоог бүрдүүлсэн тухайн байгууллагын удирдах ажилтныг, аж ахуйн нэгжийн эзнийг 1.500.000-аас 3.000.000 төгрөг хүртэл торгоно. Албан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм. Харин иргэдэд ногдуулах торгууль бага байгаа. Торгуулийн хэмжээг иргэдийн амьжиргааны түвшинг тооцож үзээд тодорхойлсон. Гадаадын орнуудад өндөр торгууль төлдөг. Жишээлбэл Сингапурт хориглосон газар тамхи татсан хүнийг 500 сингапур доллар, Хонконгод 500 хонконг доллар, Амеркит 200 ам.доллар төлдөг.

-Хууль зөрчсөн хэрхэн яаж мэдэж хяналтыг яаж тавих вэ?

-Хууль зөрчсөн эсэхийг мэдээллээр авна. Хуулинд аж ахуй нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага энэ хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина гэж заасан байгаа. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

 

 

Ийн тамхи татдаг иргэдийн тамхи татах орчин шинэ хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарлагдах болох нь. Уншигчдадаа мэдээлэл хүргэх үүднээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлтээр орсон хориглосон зүйл заалт болон хүлээлгэх хариуцлагын талаар хүргэж байна.

Тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ, сурталчилгааны зохицуулалт

6 дугаар зүйл. Тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавих шаардлага

6.7.13. интернэтээр тамхи худалдах;

6.7.14. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах;

6.7.15. баар, цэнгээний газарт тамхи худалдах.

6.8. тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

6.8.1. худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах;

6.8.2. энэ хуулийн 6.8.1-д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх.

8.1.Дараахь хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно:

8.1.1. тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соёлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах.

8.1.6. Гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах.

8.1.7. Тамхи борлуулдаг аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх;

8.1.8. Тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчдийн анхаарал татах аливаа нэмэлт, дүрс, үг хэллэг зэрэг мэдээллийг агуулсан байх;

8.1.9. Тамхи үйлдвэрлэгчийн брэнд өргөтгөх болон брэнд хуваалцах үйл ажиллагаа; 8.1.10. Тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлах;

8.1.11. Тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах; 8.1.12. Тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа.

8.2.Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

8.3. Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно.

8.4. Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэхийг хориглоно.

9 дугаар зүйл. Утаат тамхи татахыг хориглох газар

9.1.Дараахь газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.1. бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;

9.1.2. олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;

9.1.3. шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;

9.1.4. зорчигч тээврийн буудал, зочид буудалын нийтийн үйлчилгээний танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

9.1.5. нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;

 9.1.6. аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин; 9.1.7. агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;

 9.1.8. “цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

13 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.1 энэ хуулийн 6.4, 6.6, 6.7.1-6.7.8, 6.7.10-6.7.12, 6.7.14, 6.7.15, 8.2-т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон сурталчилгааны материалыг хураах;

13.1.2. энэ хуулийн 6.7.9-д заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон тамхи худалдах автомат машиныг хураах;

13.1.3. энэ хуулийн 6.7.13-т заасныг зөрчсөн тохиолдолд интернетийн тухайн веб хуудсыг нэг жилээс доошгүй хугацаагаар хаах;

13.1.4. энэ хуулийн 8.1.1-8.1.3, 8.1.5-8.1.12-т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураах; 13.1.5. энэ хуулийн 8.1.4-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоx;

13.1.6. энэ хуулийн 9.1-д заасныг зөрчсөн бол иргэнийг, хэрэв зөрчил гаргагч нь насанд хүрээгүй бол түүний эцэг, эх,асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг 50000 төгрөгөөр торгох;

13.1.7. энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.3-т заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.”

13.2. Энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуульд тогтоомжид заасны дагуу хариуцлага а ногдуулна.

           
Shuud.mn
Сонин хачин
ххххххххх:
энэ хуулийг яамар хүн гаргадаг байна энэ ёстой лобби гэдэг л байхдаа
2013-02-24
Zochin:
Ene huuliin heregjiltiig tesen yadan huleej baina. Tamhi tatah uruu gargah tuhai deer hen negen durssan baina. Tiim uruutei gazar haana baidag bilee. Gadaadad tiim uruutei gazar airport bolon VIP lounge-tai zochid buudluudaas uur baihgui shuu dee. Harin hen negen ene huuliig zurchij tamhi tatsan tohioldold hen tuund shaardlaga tavij hen tuuniig torgoh ve? Heregjuulj ehlehed jaahan hundreltei l baih biz.
2013-01-18
zochin:
tamhi tatdag tusgai uruu baih heretei. gadaadad bol olon niitiin gazar bolgon tusgai tamhinii uruu baidag ene ni bas hunii erhiig hamgaalj bga helber. yamar ch tamhinii uruu baihgui bol ter tamhi tatdag humuus chini yaltach ugui tatna. tegeheer nuguu tatdaggui humuus ni hordodgooroo l hordono. ene huuli zuv murtluu bas hunii erhend haldaj bn.
2013-01-18
Irgen:
Tamhigui orchin durdej baigaad talarhaj bna.
2013-01-18
...:
Manaihan uneheer uhamsargui.Ter hugjiltei, hunii erh deedeldeg gedeg ulsuudad chini olon niitiin gazar tamhi tathiig horiglood udaj bnshd.Ene bol het tuilshral bish.Bi tamhi tatdag tehdee nadad lav bar restauran-d tamhi tathiig horigloson ni taalagddag.tertee tergui end tend tamhi tath tseg baidag shuu dee.Duraa hurvel tend ochood l tatna shuu dee.Zaaval hool und idej baigaa, esvel ajillaj baigaa humuus horduulan horduulan baagiulj yah ve dee
2013-01-17
gertee tatah eseh ni huvi hvnii uhamsrin asuudal, vr hvvhed, dvv narinha derged tamhi tataj bga ter hvn bol huvia hicheesen, hair gedgiig meddeggvi l hvn bj taaraa. tegd ter baar tsengeenii gazar ch gesen hort utaa tatuulahaa boliulsan ni onovchtoi, barand orson hvn bolgon ervvl mendee boddoggvi bolj taarch bna uu.
2013-01-17
Batbayar Davaadorj:
ene emegtei yasan teneg huuhen be? haashaa yum alban baiguullaguud tamhinii uruugui boloh yum biz dee hutsvaa yostoi bitii tenegt gej helmeer bn daa ene Baigalmaa gedeg huuhend daramtan dund ajilladag humuus yah ve? odoo( ug ni tamhinaas garah ni zuv gehdee iim teneg shiidver gargaj bolohgui dee) odoo gudamjind tamhi tataad zogsonguut ireed torgoh ni aan? zail zail neree bicheed oruulchlaa bas saihanbileg daramtlaad unaval bas yarshig
2013-01-17
ene emegtei yasan teneg huuhen be? haashaa yum alban baiguullaguud tamhinii uruugui boloh yum biz dee hutsvaa yostoi bitii tenegt gej helmeer bn daa ene Baigalmaa gedeg huuhend daramtan dund ajilladag humuus yah ve? odoo( ug ni tamhinaas garah ni zuv gehdee iim teneg shiidver gargaj bolohgui dee) odoo gudamjind tamhi tataad zogsonguut ireed torgoh ni aan? zail zail
2013-01-17
bid:
Naadah chini tsagura dam tamhidaltiig uugshuulsen yum bolno doo. Humus torguulihguin tuld gerte l tatna. Gada utatai,gert utatai'mun u!!!
2013-01-17
Surgulia tarad 500 alhaad tamhi tataj bolohiin bna te. Za za oilgoloo.
2013-01-17
amaraa:
mash zub yum shuu. mongolchuud bidend deg mash heregtei bolood bna. germand gitler abtobusand munguu tulukhgui yabdag bsan humuusiig shuud buuddag bsan yum bilee, heregjuuleerei. saad baikh ard n zaabal garakh uchirtai
2013-01-17
barand tamhi tatahaa bolimoor bnaa. tend udur bolgon ajilladag humuus neeree unen hund utaand hordoj bna yadaj bhad dandaa zaluu huuhduud ajilladag bhoor eruul mendeeree hohirch bna
2013-01-17
mildseven:
ямар тэнэг хүүр нь энэ хуулийн төслийг санаачилсан бол оо тамхи татах гээд гэртээ харих хэрэгтэй болох нь ээ гарахаас новш гэж уул нь надад тамхи татах их зохидог юм шд
2013-01-17
В. Ганзориг:
Торголоо юу?
2013-01-17
No 50 myanga baisan ni hamgiin zuv goe goe goe
2013-01-17
ароа:
Юун 50 мянга вэ 5мянга гэвэл онох юм бишүү
2013-01-17
No 50 myanga baisan ni hamgiin zuv goe goe goe
Энэ торгуулиуд арай үндэслэлгүй юм аа. Бид нэг л туйлшираад байна.
2013-01-17
одоо баахан тамхины иш гудамжаар нэг дүүрнэ дээ. тамхийг олон нийтийн газар хориглосон орнуудын нэг зовлон бол гудамжинд нь тамхины иш шиг их юм байхгүй. монголчууд цэвэрлэж чадах юм болов уу даа.
2013-01-17
hoho l gehes
2013-01-17
BAS 1 TENEG SHIIDVER:
BI UUL N ARDCHILSAN NAMIIG DEMJDEG. TEHDEE SUULIIN YED ARAI BISHEE. HET TUILSHIRSAN BODLOGGUI YUM HIIGEED BAIHIIN. BI TAMHICHIN BISH TEHDEE BAR SAVAND TAMHI TATAHIIGN HORILGONO GEDEG ARAI BISHEE. ER N GERTEE L TAT GESEN UG YUM SHIG BNA. TEGEED HEN HOHIROHUU. YAMARCH GEMGUI HUUHDUUD L AAV EEJ AH NARIINHAA TATSAN TAMHIND HORDOOD DUUSNA. BAR SAVAND ERUUL MENDEE BODDOG HUN ORDOG YUMUU ER N . TEND TAMHIA TATNA UU YANUU HEND HAMAATAI YUM.
2013-01-17
gertee tatah eseh ni huvi hvnii uhamsrin asuudal, vr hvvhed, dvv narinha derged tamhi tataj bga ter hvn bol huvia hicheesen, hair gedgiig meddeggvi l hvn bj taaraa. tegd ter baar tsengeenii gazar ch gesen hort utaa tatuulahaa boliulsan ni onovchtoi, barand orson hvn bolgon ervvl mendee boddoggvi bolj taarch bna uu.
Amjihuu daa
2013-01-17
setgel:
Эхлээд Улаанбаатараа утаагуй болгоо дараа нь бид уушгаа утаагуй болгоё
2013-01-17
irgen:
BAAR PUB -D TAMHI TATUULJ BOLHGUI TEGVEL ENE OLON BAAR SAVNUUD BAGASAH BOLNO TAMHIIG HORIGLOH HERGTEI HOTIIN UTAA AIMAAR BHAD TAMHIAR YANAA BILLIARD PC ED NART BAS TAMHIIG HATUU HORIGLOH ESTOI ENE HULI HERGJIH UU
2013-01-17
Saixan l ulger b.a
2013-01-17
Good:
Neg aytaihan Pub-d orood jaahan suuh geheer umhii tamhichid baagiulaad huvtsasand hurtel shingetsen baidag odoo neg amar bolj dee hervee bar-nuud ni huulia bieluulbel
2013-01-17
Amjihuu daa