
Авто тээврийн хэрэгсэлд давхардуулан олгосон 3000 дугаарын зөрчлийг арилгахаар болсон байна. Одоогоор 1000 гаруй дугаарын зөрчлийг арилгаад байгаа төдийгүй стандартын шаардлага хангаагүй автомашины дугаарыг хураахаар болсон байна.
Түүнчлэн стандартад нийцээгүй тоо хоорондын зайг хол, өндөр хийсэн гэхчилэн стандартын шаардлага хангаагүй дугаартай автомашиныг ч журамлах аж. Тиймээс Замын цагдаагийн газар тухайн тээврийн хэрэгслийг журамлаад дахин стандартад нийцсэн дугаар хийлгэх зарчмын шаардлага тавьж байгаа. Харин автомашины дугаарын хажууд байгаа соёмбын хувьд хяналт тавихгүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ