Шинэ төрлийн өнгөт гүрвэл нээжээ
2013-01-18

Эрдэмтэд Вьетнамын ойгоос шинэ төрлийн өнгөт гүрвэл олжээ. Тэрхүү гүрвэлийг Калотес Бачае хэмээн нэрлэсэн байна. Хэмжээний хувьд тийм ч жижиг биш, нас гүйцсэн өнгөт гүрвэлүүд ойролцоогоор 25-28 см урттай аж. Гэвч энэ өнгөт гүрвэл тун ховор. Эрдэмтэд энэ гүрвэлийг эртнээс амьдарч байсан амьтан хэмээн тооцохгүй байгаа бөгөөд мутацийн өөрчлөлтийн улмаас цаг хугацааны явцад ийнхүү өөрчлөгдсөн амьтан хэмээн үзэж байна. Өмнө нь Бирм болон Тайландаас цэнхэр өнгийн гүрвэл олдож байсан. Харин энэ гүрвэл ногоон цэнхэр өнгийн хольцтой солонгон харагддаг ажээ. Сонирхолтой нь шөнийн цагаар хар эсвэл бор өнгтэй болон хувирдаг аж. Өнгөт гүрвэлийн хувь тэд бүгд хамелон буюу өнгө хувирагч гүрвэлүүдийн багт хамаардаг. Энэхүү өнгөт гүрвэл орооны үеэрээ илүү тод өнгөтэй болдгийг эрдэмтэд судалж мэдсэн бөгөөд эр гүрвэл илүү тод өнгөлөг болдог аж. Хамгийн сайхан өнгөтэй эр гүрвэлийг эмэгчин гүрвэлүүд сонгож үржилд ордгийг мөн олж мэдсэн байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
zocnin:
Mongold tsaiwar nogoon gyrwel bgiig medeh yy mas howor tyyniig neg udaa amitan sudlaacn tv geer haruulsan olon jiliin omno now no
2013-01-19