“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилчдын цалинг нэмэгдүүлнэ
2013-01-22

Дорнод аймагт газрын тос олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлага, ажилтнуудын хооронд үүсээд буй асуудлаар Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,Уул уурхайн яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Тээвэр Холбоо Газрын Тосны Ажилтны ҮйлдвэрчнийЭвлэлүүдийн Холбоо, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн Хорооболон компанийн удирдлагуудын хамтарсан уулзалт хийлээ.Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус компанийн ажилтнууд Үйлдвэрчний эвлэлийн хороондоо хандаж  Монгол ажилтнуудын цалин хөлсний хэмжээг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, ажлын горимын 40 хоног ажиллуулаад 20 хоног амруулах хуваарийг багасгах, ажилтнуудын амьдрах байр, ажиллах орчныг сайжруулах зэрэг асуудлаар шаардлага хүргүүлсэн юм. Өнгөрөгч оны  арваннэгдүгээр сард Засгийн газрын тэргүүн Дорнод аймагт ажиллах үед цалин нэмэгдүүлэх талаар компаний удирдлагуудтай зөвшилцсөн боловч хэрэгжилт удааширсаар компаний ажилтнууд ажил хаялт хийх мэдэгдэл гаргаад байгаа. Иймээс Хөдөлмөрийн яамнаас холбогдох агентлаг, холбоо, үйлвэрчний эвлэлийн хороо тус компаний удирдлагуудыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, дээрх асуудлуудаар тэдгээрийн байр суурийг сонсож тайлбар авлаа. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнуудын үзэж байгаагаар Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу монгол ажилтнуудын цалинг 2013 оны нэгдүгээр сараас нэмэгдүүлэх, 2012 оны 11, 12 дугаар сарын цалингийн нэмэгдлийг олгохоор амласан ёсоор нэмсэн боловч хээрийн болон удаан жилийн нэмэгдлийн мөнгийг үндсэн цалин дээр нэмж олгосон нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй адил зүйл болсон байна. Уулзалтын үеэр “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс өөрсдийн нөөц бололцоо, судалгаа шинжилгээнд тулгуурлан ажилтнуудын цалинг тодорхой хувиар нэмж,цалингийн хүснэгтэд шинэчилсэн өөрчлөлт хийсэн гэдгээ мэдэгдсэний хариуд салбарын холбооныхон “Компаниас гаргасан цалин нэмэгдүүлэх шинэсаналыг албан бичгээр өгсөний дараагаар ажилтнууддаа танилцуулж, зөвшилцсөний эцэст хэлэлцээрийн ширээнд сууна” гэдгээ илэрхийллээ. Харин Газрын тос олборлолтын газраас тус салбарт үйл ажиллагаа явуулдагкомпаниудын хувьдих хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, эрсдэл дагуулж удаан хугацаанд өгөөжөө өгдөг учир энэ асуудалд хоёр тал холбогдох хууль журам, бодлогын хүрээнд зохицож ажиллахыг хүслээ. Харъяа газрын төлөөлөлүүд болон талууд харилцан байр сууриа илэрхийлж санал солилцсоны эцэстХөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг хэлэхдээ “Газрын тос олборлоход хөрөнгө оруулалт их хийдэг ч,ажилтнуудынхаа цалин хангамжинд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь харагдлаа.Энэ нь танай компаний хувьд хөдөлмөрийн харилцааны бодлогоо эрс өөрчилж, шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Газрын тосны газрын хүсэлтийн дагуу танай компанийн200 гаруйгадаад ажилтны хөдөлмөр эрхлэх хугацааны сунгалтийг 2012 онд хийсэн нь бидний зүгээс үүргээ биелүүлж байгаа явдал гэж ойлгож байгаа. Тиймээс та бүхэн ойрын хугацаанд бидэнд мэдэгдсэний үндсэн дээр цалин нэмэх асуудлаа шийдвэрлэхийг хариуцлагатайгаар мэдэгдье”гэлээ. Компаний удирдлагууд холбогдох хүмүүстэй зөвшилцөжажилтнуудтайгаа уулзаад Засгийн Газрын тавьсан шаардлагын дагуу цалин хөлсийг бодитой нэмж, ажиллах орчныг сайжруулах асуудлыг шийдэж, эргээд хариу өгөх болно гэдгээ хариу мэдэгдлээ. Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин
no:
2-iin hooorond 50% nemj yaah ium be? 300 bol 450, 400 bol 600-l bolno gesen ug shuu dee. dorvitoi nemuulehgvi ium bol yaah gej temcsiin be?
2013-01-23
bvgdiin shornd hii
2013-01-22
bid nohon tulburuu avaagui bgaa shuu hytadyyd 1.4 terbymaa uguuch ee MAN d ikh avilga ogson kompani shuu
2013-01-22
ene gazriin tocnii gazriin nohduud hujaagiin tald oroh nee
2013-01-22
зочин:
Хөрөнгө мөнгө бололцоогүй гээд байсан чинь худлаа байж. Монгол хүний хөдөлмөрийг аймшигтай муухай аргаар завшиж, хөлс хүчийг нь сорон мөлжиж байсан нь нотлогдож байна аа даа.
2013-01-22