Их аварга ба Циркийн хувь заяа
2013-01-23

Манай улс чинь уг нь  хотынхоо төвд зориулалтынх нь дагуу барьж байгуулсан цирктэй. Энэ циркээс “төрсөн” олон уран бүтээлч дэлхий дахинд Монгол гэсэн нэрийг дуурсгаж, уран нугаралтын гайхамгийг мэдрүүлж, нэр цуугаа мандуулж байсан цаг саяхан. Өдөр болгон шахуу тоглолттой байдаг байсан санагдана.  Хүүхэд байхдаа сургуулилалттай тэмээний үзүүлбэрийг үзэж нүдээ бүлтийлгэж байсан мартагдашгүй дурсамж санаад тодхон. Сэтгүүлч болчихоод сурвалжлага бэлтгэж, циркийн нэг өдөртэй танилцаж, амьтан сургагчаас  сонирхолтой ярилцлага авч, уран нугаралтынхны чанд хатуу бэлтгэл сургуулиалтыг харж бахархаж байсан үе ч  санаад бууна.  Амьтан сургагчийг даган баавгай, чоно зэрэг амьтдыг торны цаанаас харсан атлаа л  нуруугаар хүйт дааж , айж байгаагаа нуухыг хичээж байснаа яахан мартах билээ. Харин хувьчлагдснаас нь хойш   урлагийн энэ агуу өргөө рүү нэг ч  удаа хөл тавиагүйгээ санаад, ямаршуухан болсон юм бол доо гэсэн сониуч зандаа хөтлөгдөн циркийг зорьж очлоо.

Хойд  хаалгыг татахад  зах руу орчихов гэж андуурах шахсныг яана. Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа гарчээ.  Гарын бэлгээ бэлдэх, тавгийн идээгээ чимэх, хүүхдийн гар цайлах чихэр боовхон цуглуулах гэсэн хүмүүс л дүүрэн. Хөл гишгэх зайгүй шахам. Циркийн дугуй манеж руу ордог хаалгууд түгжээстэй. Хаагуур нь цирк рүү ордог юм бол оо гэж ойр тойрны хүмүүсээс лавлаад ч нэмэргүй. Мөрөө хавчиж, толгой  сэгсэрнэ. Буруу хаалгаар нь ороод ирлээ гэж бодоод буцаж гарав. Зүүн талын хаалганы дээр Цирк гээд эртний хаяг бичсэн нүдэнд танил тусав. Энэ нь орох гарц нь юм байна гэтэл бас л цоожтой.  Хуучнынх шигээ  урд хаалгаар уран бүтээлчид нь нэвтэрдэг нь хэвээрээ  байж мэднэ  гээд тойрч очив.

Гэтэл сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хөрөнгө оруулалттай гэх Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гоёмсог барилга дүнхийнэ.Өмнө нь урд талын хаалгаар ороход амьтдын содон үнэр хамар сэнхийж, сургуулилалт хийж байгаа уран бүтээлчдийн дуу хадаж, циркт орж ирлээ гэсэн сайхан мэдрэмж төрдөг байсан үе үлгэр болон үлджээ. Сургуулилалттай амьтдын “үүр” байсан газарт банк, түрээсийн байгууллагууд байршжээ. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамгаалагч нь  цирк руу аль хаалгаар ордогыг мэдэхгүй гэх нь тэр. Арга мухардсан би  алхсаар  Циркийн баруун  талд очлоо. Хоёр зэргэлдээ хаалга нь  бас хаалттай, түгжээстэй. Хэзээ онгойхыг нь мэдэх хүн нэг ч үгүй.  Харин  IT world гэсэн компьютерын худалдааны төвөөр үйлчлүүлэгчид л тасралтгүй хөвөрнө.  Энэ худалдааны төвийн  цаагуур тойроод алхахад байгууллагуудын хаяг ярайна. “Тист” бэкери,Түргэн хоолны газар, Даатгалын нэг цэгийн үйлчилгээ,“ТВ маркет” Харуул хамгаалалтын алба,  дэлгүүр,  “Хангай” цайны газар гээд үргэлжлэх нь тэр.

Зүүн хаяандаа “Цирк” гэсэн дөрвөн үсэгтэй хаяг үлдээснийг эс тооцвол, энэ барилгыг харсан хэн ч урлагийн байгууллага гэж хэлэхээргүй, бодохооргүй болжээ.  Гаднах талбайг нь хүртэл  автомашины худалдааны төв болсон байна.

Муухай үнэр үнэртээд байгаа гээд амьтдын үүрийг нь үгүй хийсний учир нь тодорхой мэт. Сургуулилттай амьтдыг тэжээх, бэлтгэл хийлгэхэд чамгүй зай талбай  шаардлагатай. Зориулалтын байр ч хэрэгтэй. Хоол хүнсийг нь хадгалах агуулах сав  байх ёстой. Хувьчилж авсныхаа дараахан л АСА ХХК-ийнхан   “амьтдыг зовоохгүй эрхийг нь дээдэлнэ, амьтанд ээлтэй байгууллага боллоо ” гээд  пиардаад   байсан  нь сайхан  сэтгэлийн илэрхийлэл биш ашиг  харсан алхам байжээ дээ. Хамаг том талбай дээр нь амьтадын үүр  байрлаж байсан болохоор тэр биз. Циркийн амин сүнс нь алиалагч, илбэчин, жүжигчин, уран бүтээлч, сургуулилалттай амьтад. Бас тоглолт, сургуулилалтаа  хийх зориулалтын  танхим, манеж билээ.

Алиалагч, амьтадгүйгээр  циркийг төсөөлөхийн аргагүй. Үнэхээр  циркийг хөгжүүлэхийг зорьсон  баг менемэнтийн хувьчлалаар авсан ч гэлээ  “амин сүнс”-ийг  нь үгүй хийж, нэг гарыг тас цавчихгүй л баймаар. Гэтэл өнөөдөр Монголын үндэсний цирк амьтадын үзүүлбэргүй болж, гадаадаас сургуулилттай амьтдыг мөнгө төлж,  зээлээр, гуйж  авчирдаг болтлоо дорджээ. Хамгийн сүүлийн сургуулилттай хэдэн морьдыг  их аваргын  гэр бүлийнхэн нь хотын зах малчныдаа аваачиж тэжээсэн юм гэсэн. Өнөөдөр тэр морьд бэлтгэл хийлгүй удсан учраас манежинд гарч зорьж ирсэн үзэгчдийг баясгах байтугай болоо биз ээ.

Циркийн урлагт насаараа зүтгэсэн нэгэн ахмад уран бүтээлч ийн хэлсэн үг хатуу  ч гэлээ голыг нь олоод хэлсэн мэт. Тэр буурай “Муухай үнэр үнэртээд байна гээд амьдтыг үгүй хийсэн дээ.  Хамар сэртхийлгээд байгаа нь үнэндээ амьтны л үнэр. Амьтны үнэр нь цирк гэдгийг илтгэдэг юм шүү дээ. Тийм үнэргүй цирк дэлхийн хаана ч үгүй. Хувьчилж авсан эзэд  нь амьтдын үнэрт  дургүй  ч харин  мөнгөний  үнэрт жигтэйхэн дуртай юм билээ. Циркийн урлагийг мэддэг хүн өмхий самхай гэж амьтдыг ад үзэх учиргүй. Циркийн нэг үзүүлбэрээ улам хөгжүүлэхийг зорино.  Мандан бадарч байсан сайхан цаг өнгөрч,  Аса-гийн үед уналтад орохыг нь үзлээ” гэж билээ.

Үргэлжлэлийг: http://www.times.mn

Shuud.mn
Сонин хачин
японы Сумогийн ордныг хэн нэг аварга нь аваад худалдааны төв болговол яах бол
2013-01-27
Сэтгэлгүй, чадваргүй, дорой, арчаагүй хүний сэтгэгдэл байна.
2013-01-27
Choijoo:
Zaa haruusaad baihaar. Mengiig ni egeed l avchaachdee hudlaa. L. Gutliinhaa tahiig tegsh geshsej chadahgui baij. Busadtai arsaldaad yaanaa chi tegvel eeree tcoo shine barilga bariad l. Jujigchidee. Beldeed l. Saihan bolgoochdee. Hudlaa. Hoshgorood baih ni hend yund heregtei bnoo
2013-01-24
японы Сумогийн ордныг хэн нэг аварга нь аваад худалдааны төв болговол яах бол
TAVITIRGUI SAGSUU:
ODOO TSIRKIIN DEERMIIN HUVICHLAL SUHUGDENE.YAGAAD GEVEL IRGENII NISEHIIN MUNGU UGAALTAD UVURHANGAIN UUDGUI LUIVARCHDIIG SUGAR UDIRDAJ BAISAN NI ILERSEN. MANI ER MANAGEMENII HUVICHLALAAR TSIRKIIN BAGIIG YALAGDUULJ ASAD UNEGUI UGSEN NI DEEREM BAISAN.
2013-01-23
Ard tumen:
Ene nuhur mungutei l yum bol baishin barial yum aa hiine biz tsirkiig heveer n bailgahgui de ve veiin humuusiin huls huch shingesen saihan gazar bsan odoo bydaa bolloo huurhi mongolchyyd bid neere yum suitgej chadahaas buteen baigyylsan yumaar maryyhan humuus yum da
2013-01-23
Zochin:
Oo tsirkiin dewjeeg bur buzarlaj baigaa ium baina huuhed nasnii min nandin dursamj tend baidag san
2013-01-23
huvchilsan humuust hariutslaga toots
2013-01-23
bat:
zuv zuv demjij bn turiin much
2013-01-23
би:
Би бїр гайхаад байсан юм.Ийм нийтлэл бичдэг нь зєв.Одоо олон нийтийн тв-р гаргах хэрэгтэй.анхнаасаа хувьчилсан хїмїїсийг шалгах хэрэгтэй эндээс амьтны їнэр биш авилгийн їнэр їнэртээд байгаа юм даа.Арай ч дээ циркгїй улс гэж байдаггїй юм.Хэдий алдагдалтай ч авч зайлшгїй явах ёстой цєєхєн хэдэн салбар байдаг юм ш дээ.Їїнд:Номын сан,музей,Цирк,эрїїл мэнд,батлан хамгаалах,цагдаа,театр гэсэн ихэвчлэн батлан хамгаалах,соёл урлагийн хэдэн салбарын юмнууд алдагдалтай ч зайлшгїй байх ёстой байгууллагууд байдаг юм.Энэ улсыг би бїр гайхаад байна.Дагваа ч дагваа тийм мєнгєтэй хїнд єєр байшин бариад орчих газар алга уу
2013-01-23
batsukh:
Deeh ni Toriin omchiin horoond baisan Haltar Tsarait kinonii Gonzales shig neg awilgach nosh Japan d Dawgadorj nusgai bandiar zuuchiluulaj mes zasald orood terniihee Orond Mongolian Toriin Omchiig huwiinhaa ambaar shig ene awilgaliin zalgamjlagch nusgainuudad Olson gedegiig bugd medej baigaa.ATG ch bas medej l baih yostoi bas UUREG tei !!!!!!!!!
2013-01-23
hh:
Үндэсний циркгүй улс үндэстэн гэж байдаг бол Монгол л байна. Монголчууд циркийн авьаясаараа дэлхийд гайхуулаад байдаг гэтэл эх оронд нь тэднийг ажиллуулах, хойч үеэ бэлтгэх цирк ч байхгүй, циркийн сургууль ч байхгүй. нэг иймэрхүү л байх юм даа ккк
2013-01-23
зочин:
төр өмчөө мэдээд буцааж авахгүй хэрэгтэй хатагтай Оюунгэрэл сайдаа
2013-01-23
Ц.Г:
анхнаасаа хувьчилдаг төр засгын буруу,төр өөрөө ямарч хамаагүй үнээр буцааж авах хэрэгтэй, бид чинь үр хүүхэддээ юугаа үзүүлэх вэ, хүүхдэд зориулсан кино тоглолт гэж олигтой юм байхгүй,мэргэжлийх нь хүмүүсбодмоор юмаа,гавъяат энээ тэр л гэнэ ичээчээ
2013-01-23
Teneg sumo bolon buhchuud hezee ch olon niitiin tuluu yavahgui. Ted zuvhun uuriiguu l boddog.
2013-01-23
Ц.Г:
УЛС БУЦААЖ АВ
2013-01-23
hi:
davgadorj cicus avaad yu hiisiin bee hudlaa ooriihoo bussines bolgovhlooshdee ulsdaa 1 zoriulaltiin barilga baisan ym uls odoo butsaagaad avah estoi
2013-01-23
иргэн:
Цаана чинь Оюунгэрэл сайд шинээр циркийн барилга барина гээд л явж байна.
2013-01-23
Үнэхээр харамсмаар. Би ч бас цирктэй жоохон ч гэсэн холбоотой л байсан юм. Харамсаж байна.
2013-01-23
bolowsrol medlegguy khumuusiin gart orjee
2013-01-23
tsirkiin barilgyg ulsad butsaaji awakh khudulguun urnuultsgee
2013-01-23
Сугар ийм болгосон
2013-01-23
zochin:
ugui yadaj ter ueiin huvchlald Sugar bas orolzohdoo yahav dee,saihan l uren taran hiisen yum bna doo DAVGADORJIIG SHALGUULYAA MONGOLIIN ARD TUMEN MINEE SUMOGIIN AVARGA TENDEEL BNA BIZ ARAI DENDUU YUMAA AVARGA BUZAAJ OGOH HEREGTEI AVILGATAI TEMZEH GAZAR SHALGAH HEREGTEI BNAA
2013-01-23
Энэ том урлагын өргөөг улс буцааж авах хэрэгтэй. Дахиад бид ийм өргөө бариж чадахгүй шүү.Хувьчилсан буруу байна.
2013-01-23