Хамгийн гүнд шунгах дээд амжилт тогтоожээ
2013-01-23

1960 оны нэгдүгээр сарын 23-нд эрдэмтэн Ж.Пикар, дэслэгч Д.Уолш нар  “Триест” гэдэг шунгагч аппаратаар Номхон далайн Марианы цүнхэлийн ёроолд хүрснээр, гүнд шунгах дээд амжилт тогтоожээ. Багаж хэрэгслүүд хамгийн их гүн буюу 11 521 метр гүнийг бүртгэж авсан байна. Сүүлд нь энэ тоонд засвар оруулж, 10 918 метр болгожээ. Судлаачид  ёроолд  бинь загас (камбала) шиг 30 см хүртэл хэмжээтэй хавтгай загасуудыг харсан байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин