НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний тоог нэмэгдүүлжээ
2013-01-23

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг хэмжээний тоог нэмэгдүүлсэн тогтоолыг мягмар гарагт батлав. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улс  хиймэл дагуул бүхний пуужин хөөргөсний хариуд  энэ  тогтоолыг  гаргажээ. Баримт бичгийг тус зөвлөлийн бүх байнгын 15 гишүүн дэмжсэн байна. Пуужин хөөргөх бэлтгэл хийж байсан бөгөөд хориг арга хэмжээнд хамрагдах БНАСАУ-ын байгууллага, хүмүүсийн жагсаалт гаргажээ. Эдгээрийн дунд БНАСАУ агаар-сансрын технологийн хороо, түүнчилэн мэргэжлийн байгууллагуудын хэд хэдэн удирдагч байна. Пхеньяны эрх баригчид хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр хол тусгалын баллистик пуужин туршлаа гэж АНУ, Канад болон бусад холбоотон үзэж байгаа юм. Энэ талаар аливаа судалгаа явуулахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол БНАСАУ-д хоригложээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний тоог нэмэгдүүлсэн нь  тус орны хүмүүнлэгийн байдалд нөлөөлөх зорилгогүй юм гэдгийг  мэдэгдсэн байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин