Ортодокс сүмийн номлогч 103 жилийн ялаар шийтгүүлэв
2013-01-23

АНУ-ын Брүүклийн хотын ортодокс сүмийн номлогч Нехмиа Вебэрман гэгч эр өсвөр насны охидод бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь нотлогдож лхагва гаригт хотын шүүхээс буруутан этгээдэд 103 жилийн ял оноожээ. Нийгмийн хариуцлагатай албаны хүн ийм бусармаг хэрэг үйлсэнийх нь төлөө түүнд анхлан  шүүхээс 117 жилийн ял оноосон ч 103 жил болгон хөнгөлсөн юм. Түүний бэлгийн дарамт үзүүлсэн хэд хэдэн охид байсан  бөгөөд 18 настай залуухан гэргий, 12 настай өсвөр насны охин энэ тухайгаа мэдүүлжээ. Тэдний эцэг эхчүүд номлогчид охидоо даатгаж бүрэн  итгэж байсан аж. Энэ хэрэг ил  болсноор түүний өмнөх үйлдлүүд ч илэрсэн бөгөөд 2007 оноос эхлэн бага насны охидод бэлгийн дарамт үзүүлсээр иржээ. Ихэвчлэн ганцаарчилсан ярилцлага хийх үед хүн багатай цагаар болон өөрийн албан өрөөндөө хүчирхийлэл явуулдаг байсан нь илчлэгдсэн байна. Бүх зүйл тодорхой болоход номлогийн дарамтанд өртөсөн 10 гаруй эмэгтэй байсан нь илэрхий болжээ. Номлогч өдгөө 54 настай бөгөөд үлдсэн насаа шоронд өнгөрүүлэх болж байгаа юм. Брүүклин дэх энэ сүмд гарч байгаа иймэрхүү  төрлийн хэргийн анхных нь энэ биш бөгөөд өмнө нь ч хэд хэдэн удаа бага насын охидыг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлж байсан  тохиолдлууд гарч байжээ.   Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
zochin:
manaid baigaa ene olon sumiin nomlogchuud ch gesen hel surch gadaadad yavah huseltei huuhduudiig ashigladag gedeg manai ohiduud vizend oruulahgui gej aigaad gadagsha yavtalaa chimeegui baihaas geed sumdee ochih durgui ch argaguid yavdag gesen shuu sumd yavj baigaa geed baigaa manai hugshin yumnuud ch huuhduudiig zarj baij medne
2013-01-24