Зарим чиглэлд өөрчлөлт орно
2013-01-23

Сар шинийн баяртай уялдан иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 26, 27, хоёрдугаар сарын 02, 03-ны өдөр "39 дүгээр сургуулийн уулзвар-Нарантуул-2 худалдааны төв” хооронд авто замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй байхаар өөрчлөлт оруулах юм байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний, М:28 буюу “Зам гүүрийн автобааз-Бөмбөгөр -Вокзал”; М:33 буюу “Зам гүүрийн автобааз-Ард-Зайсан”; М:36 буюу “Зам гүүрийн автобааз -3,4,хороолол-Өнөр хороолол”; М:42 буюу “Улиастай-Сансар-Зам гүүрийн автобааз” гэсэн чиглэлүүдийн автобусууд 39 дүгээр сургуулийн уулзвараас Нарантуул-2 худалдааны төвийн уулзвар хооронд “урдаас-хойшоо” чиглэлээр, буцахдаа буюу “хойноос урагшаа” чиглэлдээ “Нарантуул-2” худалдааны төвийн уулзвараас далангийн замаар 32-ын тойргийн зам хүрч тус тусын үндсэн замналын дагуу явах юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин