Хойд Солонгос цөмийн зэвсэг туршина

img

Хойд Солонгосын Батлан хамгаалах яам цөмийн зэвсэг турших гэж байгаа тухай тус улсын “KCNA” мэдээллийн агентлаг мэдээллэсэн байна. Туршилтын энэхүү алсын тусгалтай пуужин АНУ-ыг чиглэж магадгүй тухай BBC мэдээлжээ. Харин цөмийн зэвсгийн туршилт чухам хэдийд хийх тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа аж. Хойд Солонгос цөмийн зэвсгийн ээлжит туршилт хийхээр хэдэн долоо хоногийн өмнөөс бэлтгэж эхэлсэн гэх мэдээлэл байна. Хойд Солонгос улс үүнээс өмнө нь 2006 болон 2009 онд хоёр удаа цөмийн зэвсэг туршиж байсан. Гурав дахь удаагийн туршилтаа хийх гэж байгаа тухай  шийдвэрээс ердөө хоёрхон хоногийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын цөмийн зэвсгийн хяналтыг чангалах шийдвэр гаргасан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bodoh ch zaw garahgui bh da kk
2013-01-25
manaid unawal say garui hum ter chigeere baihgui bolno.Mongol gedeg uls ene delhiigees archigdana.Bidend ene puujingaas hamgaalah system ntr n baihgui odo yaadiim bgaan
2013-01-24