Орилоо хүмүүсийг уралдаанд урьж байна
2013-01-25

ОХУ-д суугаа Норвегийн ЭСЯ-ны дэргэдэх аялал жуулчлалын зөвлөл хамгийн шилдэг хашгирааныг тодруулах уралдааныг зарлажээ. Энэ уралдаан өчигдөр шөнө эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. “Норвеги хүртэл хашгир” гэсэн нэртэй энэ олон улсын уралдаанд 18-аас дээш насны хэн боловч оролцох боломжтой гэнэ. Алдарт “Хашгираан” уран зургийг бүтээсэн зураач Эдвард Мункийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан энэ уралдааныг явуулахаар шийдвэрлэсэн байна. Уг бүтээл 2012 оны тавдугаар сард дуудлага худалдаагаар 119.9 сая долларын үнэ хүрсэн билээ. Оролцогчид шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрийн хашгирч буй дүрс бичлэгийг илгээх ёстой юм. Даалгаврыг биелүүлэхдээ нэлээн уран бүтээлч байдлаар хандах ёстой гэнэ. Өөрийн хашгирааныг дараахь хаягаар илгээж болно. Шүүгчид тухайн өдөр, долоон хоног, улмаар нийт уралдааны шилдэг хашгирааныг сонгон шалгаруулах аж. Шагналын сан өндөр байна. Цамц, юүдэнтэй хүрэм зэргийг бэлэглэхээс гадна Норвеги руу аялах 800-4000 еврогийн үнэтэй эрхийн бичиг олгоно. Уралдаанд хэдэн ч удаа бичлэгээ илгээж болох юм. Уралдааны дүрэм журамтай танилцахыг хүсвэл ОХУ дахь Норвегийн ЭСЯ-ны албан ёсны сайт дээрээс үзэж болно. Уралдаан дуусгавар болсны дараа зохион байгуулагчид нь шилдэг хашгираануудыг багтаасан видеоролик хийхээр төлөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
DENVER.MN:
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. DENVER.mn
2013-01-25