Мах, гурилын үнэ өсчээ
2013-01-25

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 23-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.0 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.6 хувиар өссөн гэж мэдээллээ. Махны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 7.5-9.0 хувь, хонины ястай махны үнэ 15.7 хувь, адууны махны үнэ 8.1 хувь, ямааны махны үнэ 13.7 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.1-2.5 хувь, хонины ястай махны үнэ 4.5 хувь, ямааны махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 3.8 хувиар өссөн байна. Тодруулбал, нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7225 төгрөг, хонины цул мах 7120 төгрөг, үхрийн /ястай/ мах 7814 төгрөг, үхрийн цул мах 8857 төгрөг, ямааны мах 5350 төгрөг, адууны мах 5967 төгрөгийн үнэтэй байжээ. Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.9 хувь, задгай I зэргийн гурилын үнэ 2.6 хувиар өссөн байв. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ тогтвортой байна. Будаа, элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байсан аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
зо:
юмны үнийг хөөрөгдөхөөс өөр чадах юмгүй төрөнцөр, засганцараар яалтай билээ
2013-02-25
GanaaD:
Тухайн сэдвээр бичсэн сэтгэгдэл хэр үр дүн өгдөг юм бол доо.Мах энд тэнд бас дарагдаад байгаа юм биш биз?Хэдэн зуун тонноороо.Тийм их мах бүтэн жил хадгалж байдаг тйим удирдах ажилтан байж гэхэд итгэмгүй.Бусдад сургамжтай арга хэмжээ хийх л хэрэгтэй, үүний мөрөөр.
2013-01-25
мөнхжин:
хөөе наад махны үнийг бууруулахгүй бол хот даяараа өлсгөлөн зарлаж магадгүй.санаж яв худалдагч нараа ямар аймар вэ.
2013-01-25