
БНСУ-д гэмт хэрэг үйлдсэн хэргээр цагдаагийн газар саатуулагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж буй 75 гэмт хэрэгтэн байгаа талаар www.mglradio.com цахим сайтад мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр энэхүү үзүүлэлт нь зөвхөн сүүлийн таван жилийн дотор оргосон гэмт этгээдүүдийн тоо бөгөөд 2008 онд 10 удаагийн оргон зугатаасан хэрэг бүртгэгдэж байсан аж. Харин 2012 онд 21 удаа бүртгэгдсэн нь тус улсын цагдаагийн байгууллагын сонор сэрэмжгүй байдлыг дахин харуулсан үйлдэл гэнэ. Ялангуяа өнгөрсөн 2010 онд хулгай болон залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан Монгол улсын нэгэн иргэн, цагдаагийн байрнаас гавтайгаа зугатааж богино хугацааны дотор Солонгос улсын нутаг дэвсгэрээс гарч чадсан аж. Тус улсын Цагдаагийн газраас зугатаасан гэмт этгээдүүдийн 69 хувийг нэг өдрийн дотор дахин саатуулж чаддаг хэдий ч 15 хувь нь олдохгүй үлддэг бөгөөд гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан Монгол залууг ч мөн эрэн сурвалжилж байгаа юм байна.
П.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ