Зөвшөөрөлгүй газарт тамхи татвал 3 мянган рублиэр торгоно
2013-01-25

Улсын дум  зөвшөөрөлгүй газарт тамхи татвал 3000 рублиэр (138 мянга орчим төгрөг – ред,.) торгохыг санал болгож байна гэж Оросын парламентын доод танхимын дэд дарга Сергей Железняк мэдэгджээ. “Одоо бид шинжээчдийн хийсэн тооцоогоор, хувь хүнийг 3000 рублиэр торгох боломжийг авч үзэж байгаа. Энэ асуудлыг судалж байна,  бид бусад  орны торгууль болон цалингийн харьцааг судалж байна” гэж Железняк пүрэв гаригт хэвлэлийн хурал дээр хэлжээ. Улсын думийн эрүүл мэндийг хамгаалах хорооны орлогч дарга Николай Герасименко  хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, “хуулийн этгээдийн хувьд торгуулийн хэмжээ олон зуу дахин  их байх болно” гэж мэдэгдсэн байна. Албан байгууллагад тамхи татахын хориглосныг хэрхэн мөрдөж буйг тэдгээрийн захиргаа хянах ёстой, харин орон сууцны байшинд орон сууц өмчлөгчдийн нөхөрлөл болон орцны ахлагч нар үүнийг хянаж болох юм гэж тамхи татахтай тэмцэх тухай хууль төсөл санаачлагчид үзэж байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин