Ерөнхий сайд гишүүдийн асуулгад хариулт өглөө

img

Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон О.Баасанхүү нараас Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанд Засгийн газрын цаг буюу Засгийн газраас цаг үеийн байдлаар хийдэг мэдээлэл болон УИХ-ын гишүүний асуулгад Ерөнхий сайд болон салбарын сайд нар мэдээлэл өгөхийн хамт гишүүдийн асуултад хариулт өгдөг билээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл болон бусад асуудлаарх асуулга”-ын хариуг сонсов. Уг асуулгад “УИХ 2002 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэн, сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөхгүй, мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг төлөвшүүлж байгаа билээ. Төрийн албаны тухай хууль болон УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу төрийн жинхэнэ албанаас ажилтныг чөлөөлөх, сонгон шалгаруулж томилох асуудлыг зохицуулдаг.” гээд Засгийн газраас ямар хууль, эрх зүйн заалтыг баримтлан яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга нарыг  чөлөөлсөн буюу томилсон. Түүнчлэн Таны тэргүүлсэн Засгийн газраас гаргасан 2012 оны 26 тоот тогтоол нь Төрийн албаны тухай хууль, УИХ-аас баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журамтай хэрхэн нийцэж буй талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүсч энэхүү асуулгынхаа хариуг 2012 оны аравдугаар сарын 25-ны дотор чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн танилцуулахыг хүсч байна” гэжээ.

Харин түүний асуулгын хариу болгож ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг мэдээлэлдээ, өнгөрсөн онд болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн дараа УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан өмнөх бүтцэд ажиллаж байсан зарим яам, агентлагийн үйл ажиллагааг зогсоон, тэдгээрийн чиг үүргийг хуулийн дагуу шинээр байгуулагдсан яамдад шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан билээ. Үүний дагуу зарим яамд өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Түүнчлэн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг хүсэлтээр нь, өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлүүдээр мөн ажлаас чөлөөлөв.

Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3.1-д дэд дарга, орлогчтой байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан үүргийг нь дэд дарга, орлогчоороо, тэд орлох боломжгүй бол чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагын бүтцийн нэгжийн даргаар, 4.3.2-т дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар тус тус албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр заасан байдаг.

Гэтэл өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, шинээр байгуулагдсан яам, Засгийн газрын агентлагийн хувьд дээрх журмын дагуу асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд дэд дарга, орлогч дарга байхгүй, холбогдох нэгжийн дарга нь томилогдоогүй байгаа нөхцөлд асуудлыг хэрхэх нь тодорхойгүй байсан болно...

Өдгөө өөрчлөн буюу шинээр байгуулсан яам, агентлагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалт нэгэнт жигдэрсэн тул яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг томилох ажлыг зохион байгуулах захиалгыг Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Мөн Улсын Их Хурлаас 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ээр Засгийн газрын тохируулагч агентлаг 11, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 28 агентлаг байхаар тогтоосон. Ингэснээр өмнө нь тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 31, нийт 43 Засгийн газрын агентлаг ажиллаж байсныг 16-гаар буурсан бөгөөд татан буугдсан болон өөрчлөн байгуулагдсан агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлагатай болсон. Тухайлбал,

1/Татан буугдаж, чиг үүрэг нь шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулууныг;

2/Улсын төсөвт үйлдвэрийн газар болж өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйн газрын дарга Б.Лосолыг;

3/Татан буугдаж, чиг үүрэг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газрын дарга М.Тунгалаг, Усны газрын дарга Ц.Бадрахыг;

4/Татан буугдаж, чиг үүрэг нь Зам, тээврийн яаманд шилсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Т.Батболд, Автотээврийн газрын дарга П.Дэлгэрэннаран, Автозамын газрын дарга Б.Энхтөрийг;

5/Татан буугдаж, чиг үүрэг нь Эрчим хүчний яаманд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг-Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатарыг;

6/Татан буугдаж, чиг үүрэг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, Соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэнг;

7/Татан буугдаж, чиг үүрэг нь Эрүүл мэндийн яаманд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Ш.Энхбатыг тус тус үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

Хууль зүйн үндэслэлийн хувьд энэхүү шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т“төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасантай нийцсэн болно.

Бусад Засгийн газрын агентлагийн дарга нарын хувьд: тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнтэй нь холбогдуулан Д.Сандаг-Очирыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Цагдаагийн ерөнхий газрын даргын; мэргэжлийн байгууллагын албан ёсны зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс Иргэний шинэчилсэн бүртгэлийн хүний биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийн сангийн програм хангамж гэмтэж, мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбогдуулан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Л.Амарсанааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын; Импортлогч томоохон аж ахуйн нэгжүүд үгсэн газрын тосны бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмсэн асуудлыг шалгаад улсын байцаагчийн тавьсан актыг хүчингүй болгож, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Б.Лхагвааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын; Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж, төсвөөс гадуур санхүүжилт хийсэн, үүрэгт ажилдаа хайнга хандсан Г.Гантөмөрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын; барилгын салбарт осол, аваар гарч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах болсонтой холбогдуулан хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн Р.Содхүүг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын; Өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан Д.Мөрөнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн.

Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг томилсон тухайд,

Төрийн албыг тасралтгүй хэвийн үргэлжүүлж, иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг алдагдуулахгүй байх зорилгоор шинээр байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилон ажиллуулж байна.

 Ийнхүү томилохдоо Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баримталсан...

...Асуулгад дурдсан холбогдох шийдвэр, тогтоол, тушаалын талаарх материалыг нэгтгэж байгаа бөгөөд дуусмагц хүргүүлэх болно... гэлээ.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүдийн асуулт асуух ээлж болоход УИХ-ын гишүүн С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Д. Лүндээжанцан, А.Тлейхан, Я.Содбаатар Ө.Энхтүвшин нарын гишүүдийн зүгээс хууль зөрчин Төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл нь цадигаа алдаад байна гээд нэг сонгуулийн дараа баахан хүмүүсийг халж чөлөөлдөг боллоо. Энэ байдал хэзээ зогсох вэ хэмээн асууж Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж байсан.

Гишүүдийн асуултад Ч.Сайханбилэг сайд ЗГ-ыг төлөөлөн хариулт өгч байсан бөгөөд бид хууль зөрчсөн эсэхийг чуулганы хуралдааны танхимд тогтоохгүй ээ. Хууль эрх зүйн зохицуулалтынхаа хувьд бол ЗГ хууль зөрчөөгүй юм шүү гэдгийг удаа дараалан тайлбарлаж байв.

Ийнхүү дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд нэгэнт дууссан тул хуралдааны дэгийн дагуу дараагийн гишүүний асуултын хариуг сонсгохыг хуралдаан даргалагчийн зүгээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаас хүсэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Монгол Улсын Ерөнхий сайдад “Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчдыг нийгмийн даатгалд хамруулах үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар асуулга тавиад байсан юм.

Асуулгын хариуг Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өгсөн. Тэрээр, малчдын нийгмийн буюу тэтгэврийн даатгалд хамрагдсан байдлыг сүүлийн таван жилээр судалж үзвэл хамрагдвал зохих нийт малчдын 4-6,3 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 14.7-20.5 хувь нь сайн дурын даатгалд хамрагджээ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалд хамрагдалт хангалтгүй байгаагийн цаад шалтгаан нь тэтгэврийн даатгалын тогтолцоо, тэдний хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нийцэхгүй байгаатай холбоотой гэнэ. Шинэчлэлийн Засгийн газар нь эдгээр хэсгийг нийгмийн даатгалд хамруулах хүрээнд хэд хэдэн удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, зарим хувийн хэвшлийн салбарт очиж ажилласнаар 52334 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд, 148723 иргэнийг эрүүл мэндийн даатгалд тус бүр хамруулжээ. Цаашдаа энэ арга хэмжээг үргэлжлүүлж зохион байгуулна гэв.

Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан ЗГ-аас цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ихэвчлэн лавласан. Харин мэдээллийн төгсгөлд асуулга тавьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх асуудлаар үгээ хэлж, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх ажилд гар бие оролцон ЗГ-тай хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа хэлснээр энэ удаагийн ээлжит чуулганы хуралдаан өндөрлөсөн. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cer-od:
Tanai zacgiin gazar togoo toircon heryyl hiij baidag oor ajilgui yum uu.Ter emnelgiin barilga bulaaldaad baidag ergyy huulizuin caid Temyyjingee boliulaach.Ene ergyy huulizyin caid chini ene jil emnelgiin barilga bulaaldaad Enkhbayariig emchilgee hiilgehgyi gej hereldceer jiliig barlaa.
2013-01-28
Boogii:
Nusgai Baasan huu yaltan Enh bayaraas urvaj baih shiv dee?
2013-01-27
5112:
ҮНЭН ҮГ СОНСОХ МАН-ЫНХАН ХАТУУ БАЙГАА БОЛОЛТОЙ. ЯАЯ ГЭХЭВ...ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР УНАДАГ НЬ ЖАМ ЮМ ХОЙНО. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГА ЗАСГИЙН ГАЗАРТ СААД БОЛОХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙХЫНХАА ОРОНД ТАНАЙ НАМ ДОТООД АСУУДЛААДАА АНХААР, ЗА... ГАНЦ ЗӨВӨЛГӨӨ ӨГЧИХМӨӨР САНАГДЧИХЛАА БАЙНА... ЕР НЬ ТАНАЙ НАМ ТАРВАЛ ЯАСАН ЮМ БЭ??? ИНГЭЖ ӨӨХ Ч БИШ БУЛЧИРХАЙ Ч БИШ БАЙЖ БАЙХААР... ААН.
2013-01-27
Eronxii said unen medleg muutai ym baina daa INEG chinx tatvar toldog agentlag boloxoos tatvar tologchdiin mongoor amx zogoodog gazar bish shuu dee. Buxel buten 5 jild 14 terbum togrogoor ajilchidiinxaa bairnii asuudald zarsan bol 2000 gariu alban xaagchidad baga mongo tegeed 5 jil INEG Mongol ulsad tolson tatvariig bas xelex olson orlogiig nx il tod xelex estoi. Nisexed nisexiin surguulx togsson xun ajild ordog boloxoos duriin dugaar xoroonii irged ordoggui gedgiig zovlox nertei malnuud nx xeldeggui ymu xaashaa ym eronxii saidiin omnoos estoi ichij baina. Nisex ooroo gadaad xariltsaand tulguurlaj uil ajillagaa yavuuldag ongots Mongol zoxiogoogui gedgiig medex estoi doo. Bolovson xuchinee bainga surgaj dadlagajuulj baix olon ulsiin irgenii nisexiin baiguullagaas gargasan shaardlagiig bieluulexgui gevel olon ulsiin irgenii nisexiin baiguullagaas garax esvel shaardlaga xangasan bolovson xuchingui gej xar dansand orj manai ulsad nisleg uildex aviacompany oldoxgui bolj Mongol ulsiin ner xund unax bolno shuu dee. Uls torjij bolno ulsiin neriig olon ulsad unagax zamaar xiij boloxgui
2013-01-26
Eronxii said unen medleg muutai ym baina daa INEG chinx tatvar toldog agentlag boloxoos tatvar tologchdiin mongoor amx zogoodog gazar bish shuu dee. Buxel buten 5 jild 14 terbum togrogoor ajilchidiinxaa bairnii asuudald zarsan bol 2000 gariu alban xaagchidad baga mongo tegeed 5 jil INEG Mongol ulsad tolson tatvariig bas xelex olson orlogiig nx il tod xelex estoi. Nisexed nisexiin surguulx togsson xun ajild ordog boloxoos duriin dugaar xoroonii irged ordoggui gedgiig zovlox nertei malnuud nx xeldeggui ymu xaashaa ym eronxii saidiin omnoos estoi ichij baina. Nisex ooroo gadaad xariltsaand tulguurlaj uil ajillagaa yavuuldag ongots Mongol zoxiogoogui gedgiig medex estoi doo.
2013-01-26
CHINGIS:
JOOM BAASANKHU TURD GARCH, JENCO BATTULGA ULSAAR TOGLODOG TSAG...ALT JIVJ ZOMGOL HUVDUG ZUVUUN TSAGAA HEZEE DUUSGAH VE MONGOLCHUUDAA
2013-01-26
nbv:
Д.Ганхуяг сайд аа, Геологийн төв лаборатори руу эргээд нэг хар даа....ene niitleliig unshaarai.batjargal gej nohoriin tuhai hagas hugasiin bichej.ene nohoriig shahalgaj shorondon yvuulah zag bolsoon.labortariin gazariig zaraad duussan.hvn muutai hogiin novsh baidag ym...ter shorondoo ochij vhvel taarna.oortein taarahgvi ulsuudaa bvgdiin halsan,baiguulagiin bvh horongiig zarj duusagsan daa...SAIDAA SHALGA.nam dagsan luivarchidaas salay.
2013-01-26