Монголын киночдын эрин үе айсуй...
2013-01-27

Дэлхийн хүн төрөлхтөн XX зууны гайхамшиг хэмээн нэрлэсэн кино урлагийн эх суурь манай оронд 1935 онд тавигдаж байжээ. Хамгийн анх Монгол кино үйлдвэр майн нэгний 47 жилийн ой буюу 1936 онд Улаанбаатар хотод тэмдэглэсэн тухай нэг бүлэг баримтат кино хийж уран бүтээлийнхээ түүхийн хуудсыг нээсэн байдаг. Монголын кино урлагийн түүх дөнгөж эхэлсэн тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трауберг тэргүүтэй киноны хэсэг нөхөд ирж "Монгол хүү" уран сайхны киног бүтээсэн нь монголын хамгийн анхны кино юм. Энэ цагаас эхлэн монголын үе үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшиж, нэрийг нь хэлэх төдийд жүжигчдийн дүр, үг, үйлдэл нь нүднээ харагдахуйц гайхамшигтай уран бүтээлүүд төрөн гарсан. Гэвч 1990-ээд онд Монгол улс зах зээлийн нийгэмд шилжин орсноор нийгэм бүхэлдээ донсолж, кино урлагийн салбарыг ч мөн доргиож орхисон. Нэг хэсэг монголын кино урлаг уналтанд орж, шинэ уран бүтээл ч гарахгүй хэсэг завсарласан гэхэд болно.  90-ээд оны сүүлээс монголын кино урлаг дахин сэргэж, жилд хэдэн арван кино хийгдэх болсон ч үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайн бүтээл тэр бүр гарахгүй өнөөдрийг хүрсэн гэвэл буруудахгүй биз ээ.   Хэдийгээр кино урлагийг бүтээгч уран бүтээлчид маань сайн бүтээл хийхийг зорьж байгаа ч үнэндээ зах зээлийн өрсөлдөөний хуулийг дагаж, ашгийн төлөө ажиллаж ирсэн гэвэл хилсдэхгүй. Тэр ч утгаараа зөвхөн мэргэжлийн сургуулийг нь төгссөн киноны уран бүтээлчдийн чанартай бүтээл дэлгэцнээ амилах нь ховордож, хэн дуртай нь студи продакшн байгуулан “савангийн дуурь” гэмээр кинонууд хийх болсон. Тиймдээ ч үзэгчид нэг хэсэг монголын сүүлийн үеийн кинонуудыг үзээд кино театраас гараад л мартахаар байна. Дээр үеийн монгол кинонууд  ч сайхан байж дээ гэж дүгнэж байв.   Харин өнөөдөр монголын кино урлаг жинхэнэ утгаараа сэргэж, хөгжих замдаа эргэлт буцалтгүйгээр оржээ гэж хэлэхэд болох нээ. Тодруулбал, өнгөрсөн онд “Монголын кино урлагийн зөвлөл” ТББ байгуулагдан киноны уран бүтээлчдийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Тус зөвлөлөөс Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах, дэмжих сан байгуулах, шинэ техник технологи нэвтрүүлэхэд голлон анхаарч, сургалт судалгаа, мэдээллийн төв, уран сайхны зөвлөл, архив сан байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус зөвлөл байгуулагдсанаар зохиолч, найруулагч, зураглаач, зураач, жүжигчин, орлон тоглогч  гээд киноны бүхий л уран бүтээлчид нэгдэж байгаа аж.   Одоогоор кино найруулагч, кино зохиолч, кино зураглаач, орлон тоглогч нарын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, тэдний эрх ашиг, үйл ажиллагааг нэгтгэсэн холбоодыг байгуулсан гэнэ. Харин өнөөдөр киноны гол уран бүтээлчдийн нэг болох зураачдын уулзалт “Монгол шуудан”ХК-ний хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад үе үеийн киноны зураачдын төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцсон юм. Киноны зураач гэдэг киноны кадр бүрийг зурж төлөвлөдөг гэдгийг үзэгчид тэр бүр мэддэггүй. Тиймээс зураач гэдэг хүн кинонд ямар үүрэг гүйцэтгэгдэг юм бэ, зураачдын эвлэл байгуулагдсанаар кино урлагийн хөгжилд түлхэц болж чадах уу зэрэг асуудлуудыг өнөөдөр хэлэлцэв.   Тун удахгүй жүжигчдийн уулзалт зохиогдох бөгөөд театрын, киноны гэж ялгаварлахгүй. Жүжигчин хүн бүр кинонд тоглодог. Тиймээс жүжигчдийн уулзалт нилээн нүсэр болно хэмээн “Монголын урлагийн зөвлөл”-ийн гишүүн, найруулагч н.Билгүүнтөгөлдөр хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Киногоор дамжуулан улс орноо дэлхийд сурталчилж болдог. Тэр ч утгаараа Монголын кинонууд дэлхийн түвшинд хүрэхүйц зохиолтой, зураг авалт, жүжиглэлттэй, зураг авалт, дүү дүрсний өндөр түвшинд хийгддэг болох ёстой. Бидэнд хангалттай нөөц бололцоо бий. Хамгийн гол нь энэ бүхнийг мэргэжлийн түвшинд хийх. Энэ бол хамгийн чухал асуудал. Тиймээс “Монголын урлагийн зөвлөл” ТББ киноны уран бүтээлчдийг нэгтгэж, холбоод байгуулж байна. Холбоодоороо дамжуулан мэргэжлийн сургуулийг нь төгссөн уран бүтээлчид, киноны уран бүтээлч болох сонирхолтой хүмүүсийг нэгтгэж эхэлсэн. Ингэснээр киноны уран бүтээлчдийн ур чадварыг үнэлсэн мэргэжлийн зэрэг олгоно. Мэргэжлийн уран бүтээлчээс дэлхийн түвшинд хүрсэн чанартай, сайн бүтээл гарахад бүх талаасаа дэмжинэ. Бид өмнөх үеэсээс суралцаж, ирээдүйгээ бэлтгэх замаар үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Ингэснээр монголын кино урлаг дэлхийн кино урлагийн их наадамд өрсөлдөх зам нь ч илүү нээлттэй болно. Манай зөвлөлд ороогүй уран бүтээлчид кино бүтээсэн тохиолдолд сонирхогдын их наадамд оролцож болно. Харин олон улсын хэмжээний мэргэжлийн кино уран бүтээлчдийн уралдаанд оролцож, өрсөлдөх боломжгүй болж байгаа. Нөгөө талаар киноны уран бүтээлчид нийгмийн даатгалд хамрагддагүй, чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Тиймээс тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд “Монголын кино урлагийн зөвлөл”-өөс анхаарч ажиллана. Мөн чанартай сайн кино бүтээхэд зохиол сайн байх ёстой. Кино зохиолын уралдаан зарлаж, үнэхээр сайн бүтээлийг өндөр үнээр худалдан авна. Түүнчлэн дэлхийн кино урлагийн хөгжлийн гол хөшүүрэг нь кино шүүмжлэгч байдаг. Манайд кино шүүмж бичдэг шүүмжлэгч гэж байдаггүй. Тиймээс энэ төрлийн мэргэжил эзэмших сонирхолтой  хүмүүсийг ч дэмжинэ. Энэ бүхнийг бид эхлүүлж чадлаа. Тэгэхээр монголын кино урлаг уналтанд орсон, муу кино хийгдэж байна, зохиол нь ядмаг гэх зэргээр үзэгчдийн хэлдэг шүүмжлэл багасна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.   Ийнхүү хүний амьдралын сайн муу, сайхан муухайг дэлгэцнээ амилуулдаг кино уран бүтээлчид нэгдэж нэгэн цул болж эхэллээ. Үнэхээр тэд үзэгчдийн сэтгэлд нийцсэн сайн зохиолтой, төгс гүйцэтгэлтэй кино бүтээж, “Монголын кино үнэхээр сайн”  гэж дэлхийн кино урлагийн түүхийг бүтээлцэх цаг удахгүй биз ээ...   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ganbold:
monh nar eej surgaal (зочин) DELHII BYHELDEE 2013 ONII 2-R SARIIN 4 -NII OGLOONII 8 TSAG 24 MINUTAAS 8 TSAG 28 N MINUTAND 4 MINUTIIN TURSH USAND AVTANA.
2013-01-29
Any hatan shig valiar um hiigeedaahaar yah hogjhivdee
2013-01-28
ee eergyyy haar malaaa iiim doongiio yumnuud eeee chaavaas t1 duuraak
2013-01-28
Станиславский:
Бөөн дурын уран сайханчдын киног ямар кино гэхэв дээ. Хуучин орос школтой хэдэн хөгшин найруулагчид нь хоцрогдчихсон, шинээр СУИС төгсөж байгаа хэд нь чанаргүй. Зүгээр л нэг хэдэн мөнгө хөөсөн гарууд болсон болоогүй юм хийчихээд кино гээд бодчихсон.
2013-01-27
mongolin kino akadem gej tom baiguulaga bgaa ted basl sain ajilaj bgaa gesen
2013-01-27
ee medexgui neg ix ulsuud tom tom yum yariad ...uul n gart barigdaxaar baishin barilga barixch yumuu yamar negen buteegch xumuusl ene ex orond xeregtei bn da...bugd l od jujigchin duuchin studio production tv show meneger producer xuulich zuuch company gd l ursaadl bn daa...yagaad iim xyalbar argaar mongo oloxiig xusegchid ix boloo bee...mongold er n gants kino uildwer shig ter dotrool chadaltai n orj ajildag tednii kinogl xuleen zowshoorj ard tumend uzuulj tsatsaxiig zowshoordog baimaar,,,texgui zaxiin neg bayn ailiin batsaan nairuulagch ene terend n mongo tolood oorsdiin tuxai yawtsgui kino xiilgeed ter n zuragtaarch garj bx shig uzeed unexeer mongoliin tv salbarch ix doroitjee gej bodloo....
2013-01-27
ee eergyyy haar malaaa iiim doongiio yumnuud eeee chaavaas t1 duuraak