Чихрийн шижин: Урт наслах стратеги
2013-01-29

“Чихрийн шижинтэй хүмүүс өөрийнхөө өвчинтэй хамт амьдарч сурах ёстой. Тэгсэн цагт уг өвчин таны хувьд цээрлэл үзүүлж чадахгүй” гэж олон жилийн турш чихрийн шижин судалсан Петрбургийн эрдэмтэн, зохиолч Михаил Сергеевич Ахманов үздэг байна. Чихрийн шижингийн тухай түүний бичсэн номууд: “Чихрийн шижинтэй хүмүүсийн ширээний ном”, “Чихрийн шижин: тэсч үлдэх стратеги”, “Ахимаг насны үеийн чихрийн шижин” зэрэг номууд болон нутаг нэгтнүүдтэйгээ уулзалт хийж, энэ өвчний талаар өгсөн сургамж зөвлөмжүүд Петербургийнхний дунд түгээмэл дэлгэрчээ. Харин өөрөө уг өвчинтэй хэрхэн тэмцдэг вэ? Энэ талаараа Ахманов ийнхүү өгүүлж байна.

ЭМ БЭЛДМЭЛ ТОХИРОХГҮЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ Мэдээж, юун түрүүнд цусан дахь чихэрлэгийн хэмжээндээ нарийн нягт хяналт тавьж, чихэрлэгийн хэмжээг бууруулдаг эм бэлдмэл хэрэглэж, хооллолтын болон биеийн хүчний ачааллын дэгийг сахиж мөрдөх хэрэгтэй. Би өглөөнөөс эхлэн өдөрт 3 удаа цусан дахь чихрийн хэмжээгээ тодорхойлдог. 60 нас ч хүрээгүй байхдаа цусан дахь чихэрлэгийн хэмжээгээ 8 ммоль/л байхад өөрийнхөө хувьд хэвийн байна гэж үздэг байв. Харин нас үүнээс цаашлаад ирэхэд 10 ммоль/л болсон. Чихэрлэгийн хэмжээг гэрийн нөхцөлд сорилын хэрэгслийн тусламжтайгаар тодорхойлдог. Тийм сорилын хэрэгсэл эмийн санд хямд үнээр худалдагддаг. Үүний тулд тусгай зааврын дагуу хуруугаа тариурын зүүгээр хатгаж, цусыг уг сорилын хэрэгсэл рүү дусаана. Ингээд хоёр минутын дараа цусныхаа гаргаж авсан өнгийг өнгөний шаталбартай харьцуулан цусан дахь глюкозынхаа хэмжээг мэдэж авна. Хэрвээ чихэрлэгийн хэмжээ их байвал эмчийн бичиж өгсөн шахмал эмүүдийг шууд уух гэж яардаггүй. Би ер нь шахмал эмүүдийг уух гэж яардаггүй. Тэдгээр эм чихрийн шижинг хэвийн байлгах ажиллагааг нөхөж, нүд, бөөр, судас, хөлөнд архаг хүндрэл учруулах эрсдэлийг бууруулахад тус дөхөм болдог. Чихэрлэгийг бууруулдаг эмүүдийн тухай дүрс бичлэг олон байдаг. Эмч нар надад ихэвчлэн диабетон, манинил зэргийг бичиж өгдөг. Тэд нойр булчирхайн бета – эсийн инсулиныг боловсруулах ажиллагааг бусад эмээс илүү сэргээж өгдөг гэж үздэг. Гэтэл тэдгээрийг хэрэглэснээр чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд ходоод хямруулах, толгой их өвтгөх, арьс бэржрүүтүүлэх зэрэг өвчин шаналгаа бас бий болдог. Миний хувьд тийм эмүүдийг хэрэглэсний дараа заримдаа бие загатнаж эхэлдэг. Ингэсэн тохиолдолд гисманал гэх мэт харшлын эсрэг эм бэлдмэлүүдийг хэрэглэхээс өөр аргагүй болдог. Тийм учраас өөртөө хажуугийн нөлөөлөл үл үзүүлэх ардын жоруудыг үндсэнд нь хэрэглэхийг эрхэмлэдэг.

ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ Ч УРТ НАСАЛЖ БОЛНО Би өдгөө 68 настай, үүнээс 30 гаруй жилийг нь 2 төрлийн чихрийн шижинтэй өнгөрүүлж байна. Энэ өвчин хичнээн муухай урхаг дагавартай, учир нь олддоггүй ч ажиллах чадвар, зугаацлынхаа хүрээг бууруулалгүйгээр бүрнээ тавлаг амьдарсаар байж болно гэдгийг өөрийнхөө хийгээд бусдын туршлагаас ойлгож итгэсэн. Би физикч хүн болохоор алив юманд төдийлөн итгэдэггүй. Тухайлбал, элдэв шалдвын хувилгаан, зөн билэгтэн гэх мэт хүмүүсийн чихрийн шижинтэй бидэнд тулган шахдаг хэний бодож сэдсэн нь үл мэдэгдэх ажил явуулгыг амжилттай няцаасаар ирсэн. Харин намайг өөрийнхөө өвчинд хяналт тавихад сургасан сайн мэргэжилтнүүдтэй холбоо харилцаатай байхыг л би чухалчилдаг. Мэдээж, уг өвчин тэмцэхэд хэцүү, учир нь үл олдох адгийн өвчин. Гэвч анагаах ухааны эмчилгээний өнөөгийн түвшинд өөрсдөө зохих ёсоор зориглож, биендээ анхаарал тавибал заавал тахир дутуу болох юмуу зайлшгүй үхэхээс аргагүй байдалд орох учиргүй. Хамгийн гол нь чихрийн шижинтэй хүн өвчинөө хэрхэн хянаж байхыг сайн мэдэж, эмчилгээгээ цаг алдалгүй, яв цав хийдэг байвал зохино.

АМТЛАГ ЗҮЙЛС БА СОГТУУРУУЛАХ УНДАА Цусан дахь глюкозын хэмжээ эрс багасч, адреналин, глюкагон, картизол зэрэг стрессийн дааврууд өвдөг салганах хүртэл доройтуулж, нүд эрээлжлээд ирвэл халаасанд ямагт байдаг хэдэн ширхэг чихрээ амандаа хийчихдэг. Тэдгээрийгээ хүлхээд 10 – 15 минут болсны дараа цусан дахь чихэрлэгийн хэмжээ ихэвчлэн 3-3,5 ммоль/л –ээр нэмэгдсэн байдаг. Харин чихрийн шижинтэй хүн согтууруулах ундаа ууж хэрхэвч болохгүй. Учир нь согтууруулах ундаа цусан дахь чихэрлэгийн хэмжээг улам эрс бууруулдаг. Харин би сэтгэл жаахан хөөрсөн үедээ чихэргүй улаан, цагаан дарсыг өдөрт 50-70г – ийг уудаг. Найрын үеэр бол 100-150 г-ийг уучихдаг. Харин мэдээж архийг хэрхэвч уудаггүй. ДАРААГИЙН ДУГААРТ: Чихрийн шижин: Урт наслах стратеги • Турахад зориулагдсан хоолны жор • Жимсний шүүс, навчны ханд уух нь • Чихэр орлуулагчийн тухай хэдэн үг • Биеийн тамирын дасгалууд Эх сурвалж: "ТВ-7 хоног" Сэтгүүл
Shuud.mn
Сонин хачин
ene ovchintei hun oortoo hairtai baih bas nariin deg juramtai baih bas uigagui baival jiriin humuustei adilhan nas nasladag heneggui humuusiin amiig bol 5 jiliin dotor l avaad yavna daa
2013-01-29