Сэтгүүлчийн амь насыг бүрэлгэсэн алуурчин бүх насаараа хоригдох ял авав
2013-01-30

Украины ДХЯ-ны генерал асан Алексей Пукач 2000 оны есдүгээр сард сэтгүүлч Георгий Гонгазегийн амь насыг санаатайгаар бүрэлгэсэн буруутайгаа хүлээжээ. “Украинская правда” сониныг үндэслэгчийг өөрийн гараар боож  алсанаа мягмар гаригт хүлээн зөвшөөрсөн дээрх яамны гадаад хяналтын газрын тэргүүнд  бүх насаар нь хорих ял оноосон байна. Георгий Гонгазег ажлаасаа  харьж явахад нь  2000 оны есдүгээр сарын 16-нд Киев хотод хулгайлжээ. Цагдаагийн офицер Валерий Костенко, Николай Протасов, Александр Попович нар сэтгүүлчийг Сухолисы тосгоны ойролцоохи тариалангийн талбайд авчирч, энд Пукач түүнийг боож алсан байна. Толгойгий нь авсан Гонгазегийн цогцосыг нэлээд хэдэн долоо хоногийн дараа ойгоос олжээ. Харин толгойгий нь 2009 онд л олсон байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард  Протасовт 13 жил, Попович, Костенко нарт 12 жил хорих ял оноож, ял эдлэсний дараа тэдэнд гурван жил төрийн албан хаахыг хориглож, түүнчилэн цолыг нь хураажээ. Печорын дүүргийн шүүхийн өчигдрийн  шийдвэрт Украины ДХЯ-ны тэргүүн асан  Юрий Кравченког Гонгазегийн амь насыг бүрэлгэх ажлыг захиалагч гэдгийг дурдсан байна. Түүнийг эрүүгийн хариуцлагад татаж амжаагүй  бөгөөд  толгойдоо бууны хоёр шарх авсан түүнийг  2005 оны гуравдугаар сарын 4-нд гэрээс нь олжээ. Сэтгүүлчийн бэлбэсэн гэргий Мирослава Гонгазе  нөхрийг нь тэр үеийн Украины ерөнхийлөгч Леонид Кучмагийн даалгавраар алсан гэж үздэг  байна. Тэр өөрийнхөө энэ нотолгоог  ерөнхийлөгчийн хамгаалалтын ажилтан хошууч Николай Мельниченкогийн тараасан хальсан дахь бичлэгийн зарим хэсгийг тайлж уншсанаар батлаж байгаа ажээ. Мельниченкогийн өөрийнх нь нотолж байгаагаар, ерөнхийлөгчийн өрөөний буйдан дор нуусан диктофонд тэр уг бичгийг хийсэн байна. Хуучин ерөнхийлөгч сэтгүүлч Гонгазег алах тушаал өгсөн гэдэг  аж. Харин Кучма  энэ хэрэгт холбогдолтой гэдгээ удаа дараа няцааж байсан юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин