@Эрүүл мэндийн дэд сайд: Хонгорзулыг эмнэлэгт хэвтүүлэхээр боллоо
Э.Хонгорзул хэмээх эмэгтэй хариуцлаггүй эмч нарын буруугаас болж хойш үхэл амьдралын зааг дээр байгаа тухай сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөж, энэ талаар Эрүүл мэндийн яаманд хүртэл "хов" хүргэсэн. Тодруулбал, уг эмэгтэй 2011 оны есдүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн III амаржих газар гурав дахь хүүхдээ кесарево хагалгаагаар төрүүлсэн.Төрснөөсөө хойш бөөр орчмоор нь гэнэт хүчтэй өвдөх болсон бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хоёр ч удаа хэвтэн эмчлүүлсэн боловч тодорхой онош гаралгүйгээр бие нь улам муудсаар байжээ. Хоёр жилийн хугацаанд онош нь тогтоогдохгүй байсаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд ороход түүний гэдэснээс метр хэртэй урт самбай гарчээ. Гэвч хагалгаа хийж самбайг гарган авсан ч өнөөдрийг хүртэл түүний биеийн байдал сайжраагүйгээр барахгүй ухаан санаанд нь нөлөөлж, гурван хүүхэдтэй залуухан бүсгүй орон гаран, хэвтрийн өвчтэй нэгэн болоод байгаа. Харин энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа твиттерт J.Amarsanaa
СЭТГЭГДЭЛ БИЧИХ