Н.Төгсцогт илт давуугаар ялж байна

img

Өчигдөр Спортын төв ордонд боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээний нээлтийн ёслол болсон. Зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит энэхүү тэмцээнд 28 байгууллагын 208 тамирчин эрэгтэй 10, эмэгтэй гурван жингийн ангилалд өрсөлдөх юм. Нээлтийн анхны тулааныг Лондонгийн олимпийн баатруудын нэг, гавьяат тамирчин Н.Төгсцогт 56 кг-д өрсөлдөн тэмцээнийг эхлүүлсэн юм. Эхний  тулаанд Н.Төгсцогт өрсөлдөгчөө илт давуугаар хожсон бөгөөд тус тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодорно. Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dutuu garaagui n yamaidaa
2013-02-01