Гоо сайхны мэс засал хийлгэгсдийн тоо нэмэгджээ
2013-02-01

Энэ онд  гоо сайхны мэс засал хийлгэгсдийн  тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн болохыг статистик судалгаа харуулж байна. Энэхүү сонирхолтой судалгааг Францад төвтэй “Гоо сайхны мэс засал арьс судлалын төв” гаргажээ. Сонирхолтой тоо баримт дурдахад өнгөрсөн онд дэлхиийн нийт эмэгтэйчүүдийг 1.9 хувь нь хөх томруулах  мэс засал хийлгэсэн байна. Гоо сайхны мэс засал хийлгэж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь хөхөндөө болон өгзгөндөө силикон шахуулах, лазерийн аргаар сэвх, үрчлээний эсрэг эмчилгээг хамгийн их хийлгэж байгаа юм. Үүнийг мөнгөн дүнгээр харьцуулан авч үзвэл жилд 4.4 тэрбум еврог гоо сайхны мэс засалд зориулж байгаа аж. Гэхдээ энэ нь зөвхөн Америк болон Баруун Европын орнуудад хийсэн судалгаа юм. Харин Азийн орнуудад гоо сайхны мэс засал хийлгэгчдийн тоо мөн л нэмэгдэж, өнгөрсөн онтой харьцуулахад 14 хувиар өссөн байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хандлагаас ямар нэг байдлаар гоо сайхны мэс засалд орох хүсэлтэй байгаа нь тогтоогдсон. Тиймээс ирэх онд гоо сайхны мэс засалд  орох хүмүүсийн тоо нэмэгднэ гэсэн тооцоо гарч байгаа аж. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин