
Бразилийн Санта-Мариа хотын шөнийн клубт өнгөрсөн долоо хоногт гал гарч 230 гаруй залуус амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ үеэр мөн 100 гаруй хүн түлэгдэж, гэмтсэн юм. Харин энэ хэрэг гарсантай холбоотойгоор Бразилийн засгийн газраас шөнийн клубуудэд хязгаарлалт тогтоохоор болжээ. Энэ шийдвэрийн дагуу бааруудад шалгалт хийсэн байна. Шөний клубууд ихэвчлэн зориулалтын бус газарт шаардлага хангаагүй зай талбайд мөн ихэвчлэн байрны хонгилд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс шаардлага хангаагүй газарт үйл ажиллагаа явуулж байсан 150 гаруй баар ресторан, кафенуудын тусгай зөвшөөрлийг цуцлаж дахин ийм харамсалтай хэрэг гаргуулахгүйн тулд ийнхүү хааж байгаа аж.
Шалгалтын явцад 199 баар цэнгээний газарт зөрчил илэрсэн байна. Тэдгээрийн 127-г нь зөрчлөө арилгах түр хугацаа өгчээ. Зөрчил дутагдлаа арилгаж чадвал 30 хоногийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлж болох гэнэ.
Шалгалт хийсэн цагдаа нарын мэдээлж буйгаар дээрх зөрчил илэрсэн газрууд аваарын гарцын чиглэл байхгүй, гал гарсан тохиолдолд гал унтраах багаж хэрэгсэл байхгүй зэрэг зөрчил давамгай илэрчээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ