Pemex-ийн байшингаас гал гарсан ул мөр олдоогүй байна
2013-02-03

Өмнө нь дэлбэрэлт болсон нефтийн Pemex компанийн байранд гал гарсан ул мөрийг шинжээчид олоогүй гэж Мексикийн ерөнхий прокурор Хесус Мурильо Карам баасан гаригт мэдээлжээ. “Хохирсон болон амь үрэгдсэн хүмүүсээс шатсан нэг ч ул мөрийг олоогүй” гэж Карам Pemex компанийн байранд хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна. Сүүлчийн мэдээгээр, дэлбэрэлтийн улмаас 33 хүн амь үрэгдэж, бас 121 хүн бэртэж гэмтжээ. Зоорийн давхарт хуримтилагдсан шатдаг хий нь дэлбэрэлтийн шалтгаан болсон байж магадгүй гэж түрүүнд нь мэдээлсэн юм. Эмгэнэлт  явдал болсон нөхцөл байдлыг олон нийтэд аль болох илүү нээлттэй байлгах үүднээс нарийн шалгахаар ерөнхий прокурор амласан байна.  Түүний хэлснээс үзвэл,  золгүй явдал, хайхрамж болгоомжгүй явдал, террорын ажиллагаа гээд  бүхий л байж болох боломжийг судалж байгаа ажээ. Баасан гаригт Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн хойноос  гурван өдрийн үндэсний гашуудал зарласан байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин