
Өмнөд Каролина муж улсын Рок-Хилл хотын оршин суугч эр сүүлийн дөрвөн сард хонжворт сугалаагаар хоёр удаа тус бүр 200 мянган доллар хожлоо гэж эндхийн “Геральд” сонинд бичжээ. Нэрийг нь хэлэхгүй байгаа тэр эр хоорондоо нэг км гаруйхан зайтай орших хоёр дэлгүүрээс хоёулаа хонжвортой нэг нэг сугалаа авсан байна.
The Color of Money компанийн эхний хонжворт сугалааг (нэг сугалаа нь 10 долларын үнэтэй) америк эр есдүгээр сард авчээ. Ердөө хэдхэн өдрийн өмнө худалдаж авсан сугалаа түүнд хоёр дахь 200 мянган доллар авчирч өгсөн байна. The Color of Money компани хонжвор таарсныг нотлоод, хонжвор нь сүүлийн саруудад таарсан зургаан томхон хонжворын хоёр нь байсныг дурджээ.
Эхний хонжворын мөнгөө тэр хүүхдүүдийнхээ боловсролд зориулж, харин хоёр дахь хонжворыг тэтгэврийн хадлгаламжид хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэхдээ тэр хоёр дахьудаагаа хожсоны дараа жаахан шооконд орсоноо дурдсан байна.
Манай нөхөр чухамхүү надтай сууснаар, түүний азын үүд нээгдсэн юм хэмээн хоёр хонжворын эзний эхнэр хэлжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ