Ираныг "нудрах" санаархал бүтэх үү
2011-11-09

Иран улс цөмийн хөтөлбөрөө амжилттай дуусгах хугацаа өнөө маргаашийн асуудал болсноор АНУ, Их Британи, Израйль улсууд тэвдэн сандарч нэн даруй цэргийн хүчээр Ираны цөмийн обьектуудад цохилт өгч зогсоох болсон тухай дэлхийн хэвлэл мэдээллээр шуугих боллоо. Агаараас цохилт өгөх обьектуудын тоонд Оросын тусламжтайгаар ашиглалтад оруулсан Бушерын атомын цахилгаан станц ч багтсан аж. Их Британийн хэвлэлүүд энэ тухай мэдээллийг анх цацсан. Түүний дараа нэгэнт ил болсон мэдээллийг бататгаж Израйлийн ерөнхийлөгч Шимон Перес Ирантай зэвсгийн хүчээр ярилцах цаг болсон тухай мэдэгдсэн нь дэлхий нийтийг шинэ дайны сүүдэр нөмөрч буйг зарласан гэж болно. Зарим олон улсын шинжээчид энэ нь Ираныг эцсийн мөчид цөмийн хөтөлбөрөө зогсооход хүргэн цаг хожих сүрдүүлэг төдий гэж үзэж байна. Гэсэн ч Иракийн нутагт байрлаж буй америкийн цэргийн ангиуд хөдөлгөөнд орж эхэлсэн тухай Оросын хэвлэлүүдээр мэдээлсэн нь түгшүүр бодит болж байгааг санууллаа. Өчигдөр Ираны ерөнхийлөгчөөс Египетийн нэгэн өдөр тутмын сонин ярилцлага авчээ. Махмуд Ахмединижадын ярьж буйгаар бол Израйлийн өдөөн хатгалгаар түрэмгий америкчууд тэдний аялдан дагалдагч британичуудын үйлдэх гэж буй гэмт хэрэг. Хэрэв эдгээр улсууд Ираны ард түмний эсрэг түрэмгийлэл үйлдвэл үүнийхээ хариуг хэд дахин нугалж цээрлэл үзэх болно хэмээн хатуухан үгсээр ярилцлага өгчээ. Түүний хэлж буйгаар Иран бол өрнөдийн гүрнүүдийн эзэрхийллийн талбар, тоглоом болж хувирсан Ирак, Афганистан, Ливи биш гэнэ. Улам бүр өсөн хүчирхэгжсээр буй Ираны арми, ард түмний хүчнээс айж эмээсэндээ хийж буй арга ядсан үйлдэл хэмээн тэрбээр нэмж хэлжээ.

Үнэхээр ч олон улсын шинжээчид Иран бол Ирак, Ливи биш гэдгийг давхар сануулж байна. Эртний соёл иргэншил, түүхтэй улс юм. Дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн Ираны анхны төрт улс нь манай эриний өмнөх 2800 оны Эламаас эхэлдэг аж.

МЭӨ 625 онд анх Мидичүүд нэтгэжөнөөгийн Иран буюу перс үндэстний суурь тавигджээ. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахеменид, Партиа, Сассанид гэсэн персийн гурван улс дараалан оршиж байгаад арабууд болон бусад харь улсуудын харъяанд байсаар Сефевид хэмээн улсаа нэрлэн үндэстний хувьд дахин нэгтгэгджээ.

Иранд исламын шийт урсгалыг дэмжиж байснаас энэ номлол нь хүчтэй тархсан юм. Түүнээс хойш эзэн хаант ёс үргэлжилсээр 1906 онд үндсэн хуульт хаант, 1979 оны дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор Исламын бүгд найрамдах улс болсон түүхтэй. 1,648,195 км газар нутагтай, 75 сая орчим хүн амтай.

Одоогоор яах аргагүй Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг цэрэг армитай улс. Хэвлэлүүдэд персүүдэд эртнээс дургүй арабчууд нүүрлээд буй дайны сүүдрийг наашлуулж байна хэмээн бичиж байна.

Үүнийг ч Махмуд Ахмединижад баян тансаг Саудын Араб болон Арабын Эмиратын мөнгөөр Америк, Израйль, Их Британийн зэвсгээр Ираны эсрэг түрэмгийлэл үйлдэхээр зэхэж байна хэмээн ярилцлагынхаа төгсгөлд нухацтай дуугарчээ. Өнгөрсөн жилээс АНУ-д суугаа Арабын Эмират болон Саудын Арабын элчин сайдууд, шахууд америкийг хатгасаар байгаа тухай ил далд мэдээлэл олон гарч байсан. Энэ нь ч одоо ажил хэрэг болох шахаж буйг хэвлэлүүдэд нийтлэгдсэн баримт гэрчилж байна. Персүүд цөмийн зэвсэг гартаа оруулж авах нь Израйлаас дутуугүй Арабын орнуудад аюултай талаар тэд сануулдаг. Иран нэгэнт цөмийн зэвсэгтэй болвол бүс нутгийн нөлөөллөө идэвхтэй сэргээж улмаар баялаг Ойрхи Дорнодыг Америк тэр чигт нь алдах болно хэмээн Ираны тагнуулууд аминд нь хүрэхийг оролдлоо хэмээн шуугиан дэгдээж байсан Саудын Арабын америк дахь элчин ярьсан байдаг. Юу юугүй цөмийн хөтөлбөрөөсөө болж бөмбөгдүүлэх шахаж буй Тегераны цэрэг зэвсгийн хүч ингэхэд хэр бол. Барууныхны мэдээлж буйгаар мөн үнэрч ноход гэгдэх Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Иранд хийж байсан шалгалт нэртэй тандах ажиллагаагаар /иран цөмийн эрчим хүчний агентлагыг ийн шүүмжилдэг/ олж авсан мэдээллүүдийг та бүхэнд сонирхуулья. Саяхан агаарын цохилтоос хамгаалах лазерийн их буу амжилттай туршсанаа иранчууд зарласан. Өнгөрсөн жил дөрөв хүртэл тооны пуужинг нэгэн зэрэг тээвэрлэх хүчин чадалтай алсын удирдлага бүхий нисгэгчгүй бөмбөгдөгч онгоц зохион бүтээснээ ид хав болгон дэлхий нийтээр зарлаж байсан. Магадгүй Иран батлан хамгаалах салбартаа гарсан ахиц дэвшлийг ийнхүү сүр чимээтэй зарлаж байдаг нь ч тэдний өөрсдийнх нь алдаа гэх. Ямар учраас стратегийн чухал зэвсгээ нууцлахын оронд ил тод зарлаад байгаа нь ч ойлгомжтой. АНУ, Израиль тэргүүтэй "заналт" дайснуудаа галаар оролдох аюултай шүү гэдгийг л сануулаад байгаа хэрэг. Үүний хариуд Израиль Ираныг даврааж цөмийн гүрэн болгохгүй гэдгийг хатуу анхааруулж мэдэгдэл гаргасаар ирсэн. Ингэснээр эцэст нь ираны өнөөх гайхуулаад байгаа цөмийн тогоог ойрын үед жүүдүүд хага бөмбөгдөж ч болзошгүй боллоо. Анхны алсын зайн нисгэгчгүй бөмбөгдөгч "Каррар"-аа танилцуулах ёслолын ажиллагааг улс даяараа шууд нэвтрүүлэх үедээ Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад ямар ч эргэлзээгүйгээр, бахархалтайгаар АНУ, Израиль хоёрыг заналхийлсэн билээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Иран улс ямар нэг улс орон руу халдан довтлохгүй ч өөрсдийн хүчээр эзэмшсэн зэр зэвсгийнхээ тусламжтайгаар бидний эсрэг дайсагнаж байгаа хэнийг ч зогсоох болно. Манай улсын төдийгүй хүн төрөлхтний дайснуудад илгээх энх тайван, найрамдлын төлөөх үхлийн элч Каррар байх болно" хэмээн мэдэгдэж байлаа. М.Ахмединижадын ийнхүү онгирсон нь ч оргүй биш. 1980-1988 оны хооронд болсон Иран Иракийн дайны үеэс хойш Тегеранд зэвсэг нийлүүлэлтэд америкчууд хориг тавьсны дараа персүүд зэвсэглэлээ дотооддоо үйлдвэрлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнээс хойш Иран улс энэ салбартаа өндөр амжилтад хүрч 1992 оноос орчин үеийн танк, их буу, пуужин, торпедо, сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд үйлдвэрлэж эхэлсэн билээ. Дотоод хүчин чадлаа дайчилж ямар ч амжилтад хүрч болохоо ойлгосон персүүд нэг л өдөр цөмийн зэвсэг үйлдвэрлэх болсноо зарлаж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Энэ үед бүхний анхаарал АНУ, Иракийн дайн руу чиглэсэн байлаа. АНУ Иракт довтолсон нь Ираныг Арабын ертөнцөд үзэл суртал, нэр хүнд бүхий л талаараа хүчирхэг болгосон гэж CNN-ий тоймчид хоолойгоо сөөтөл ярьж байлаа. Ерөнхийлөгч Барак Обама ч үүнийг хүлээн зөвшөөрч Иракийн дайныг өдөөсөн нь АНУ-ын хувьд стратегийн алдаа, ухралт болсон гэдгийг сонгуулийн үеэр Маккэйнтэй хийж байсан мэтгэлцээнд хэлчихсэн чинь өнөөх нь царай нь улайж түгдийчихээд л байж билээ. Иран улс тэр цагаас хойш Цөмийн эрчим хүчний агентлаг, АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын дарамтыг үл тоон зүтгэсээр ийнхүү атомын цахилгаан станцтай болсноо зарласан юм. Тэд мөн сансарт хиймэл дагуул хөөргөсөн. Аль Жазайрад өгсөн ярилцлагад "Сионист дэглэм /Израиль/ манай улсад цохилт өгөх зориг зүрх байхгүй, АНУ-аас ч бид айхгүй, тэднийг манай зэвсэгт хүчнийг хараад халдан довтлох санаанаасаа ухартал нь бид батлан хамгаалах салбараа хөгжүүлсээр байх болно" ерөнхийлөгч нь бардамнажээ. Сүүлийн жилүүдэд Иран Израилийг газрын хөрснөөс арчина хэмээн заналхийлсээр л байлаа. Тэдэнд еврейн улсыг арчих хүч бий болов уу. Ираны арми нийт 545.000 байнгын албан хаагчтай. Цэргийнхээ тоогоор тэд Хойд, Өмнөд Солонгос, Пакистаны ард жагсаж дэлхийд есдүгээр байранд ордог. Газар, агаар, тэнгисийн хүчин хэмээн гурав хуваагддаг. Исламын Бүгд Найрамдах улсын арми нь 465.000, тэнгисийн цэрэг нь 28000, агаарын хүчинд 52.000 албан хаагч хамрагдах ба үлдсэн нь агаараас эсэргүүцэн хамгаалах тусгай хүчинд алба хаадаг аж. Ираны армийн цөмийг бүрдүүлэгч гол хүчин "Исламын хувьсгалыг хамгаалах гвард"-д нийт бүрэлдэхүүний дөрөвний нэг нь болох 120.000 цэрэг хамрагдах ба тэд нь өөрийн тэнгисийн болон агаарын хүчинтэй. Энд л тэдний армийн гол хүч болоод буй пуужинт цэргийн ангиуд бий. Тус гвардид байнгын цэргээс гадна 12.6 сая энгийн гишүүн бүртгэгдсэн байдаг. Тэд нь дайны үед зэвсэг барин тулалдах чадвартай гэсэн үг. Батлан хамгаалах салбартаа 2010 онд 18 тэрбум доллар төсөвлөсөн. Зэвсэглэлийнхээ 60 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Өрнөдийн томоохон хэвлэлүүдэд бичигдсэнээс үзвэл ойролцоогоор 5000 орчим танктай, үүнийх нь багагүй хувийг гадаадын танкууд эзэлдэг. Орос, Хятадаас ихэвчлэн худалдан авсан байх ба дээхнэ үед АНУ-аас авсан "М47Паттон", "М113" гэх мэт дөрвөн төрлийн танк хүртэл бий. Түүнчлэн Хойд Солонгосоос "Чхонман хо" хүнд танк 1982-1985 онд 150 ширхгийг худалдан авсан нь одоо хүртэл зэвсэглэлд нь хэвээр байгаа гэнэ. Сүүлийн үед 1995-2005 оны хооронд ОХУ-аас "Т72", "ВМР-2" зэрэг хүнд танкуудыг 1000-аад ширхгийг худалдан авсан байх юм. Танкийн армийн гол хүчийг нь Оросын эдгээр хүнд танкуудаас гадна персүүдийн өөрсдийнх нь үйлдвэрлэсэн “Zulfigar MBT1-3” гэх мэт өндөр хүчин чадалтай танкууд эзэлдэг. Харин 1996 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн тэдгээр үндэсний танкийнх нь тоо ширхгийг барууныхан хэвлэлд одоог хүртэл дэлгэж тавиагүй байгаа билээ. 2006 оноос Иран улс ойрын болон алсын зайн тусгалтай баллистик пуужингууд үйлдвэрлэж эхэлсэн. Эдгээрээс 300-1300 км туулах чадвартай "Шахаб-2", "Шахаб-3" баллистик пуужин, 3000 км-ийн тусгалтай "Жхадр-110"-ыг хамгийн хүчтэйд нь тооцож болно. Мөн Орос, Хятадаас худалдан авсан 20 орчим төрлийн том жижиг пуужинтай. Ираны арми дотооддоо үйлдвэрлэсэн 20-иод төрлийн байлдааны нисдэг тэрэг, сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудтай. Эдгээрийнх нь хамгийн сүүлийн үеийн ололт нь хэдэн өдрийн өмнө олонд үзүүлсэн "Каррар" юм. Ийнхүү Ираны зэвсэгт хүчин улам хүчирхэгжсээр олон улсын дарамт шахалтыг үл тоон зэвсэглэлээ баяжуулсаар байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Ираны цэргийнхэн "Фатех-110" буюу орчуулбал байлдан дагуулагч хэмээх нэртэй 200 км-ийн тусгалтай есөн метр урт, 3.5 тонн жинтэй пуужинг харваж туршжээ. Туршилт ч амжилттай болсон байна Ираны армийн талаархи ил байгаа мэдээлэл иймэрхүү. Ийм хүчний эсрэг Барак Обама ямаршуу дайн дэгдээх нь одоогоор таамаг төдийн. Дээр хэлсэнчлэн цөмийн хөтөлбөрийг нь эцсийн мөчид нь зогсоох сүрдүүлэг ч одоо явагдаж байж магадгүй. Харин нөхцөл байдал ийм болсон үед иранчууд цөийн хөтөлбөрөө зогсоох уу, үгүй болов уу. Ирак, Ливид хэрэглэсэн дотроос нь хагалан бутаргаж иргэний дайнд хүргэж өрсөлдөгчөө унагах тактик Иранд зохихгүй. Обама хүн төрөлхтөн рүү харж инээмсэглэсээр ардаа шинэ дайны голомт үүсгэх пуужингаа цэнэглэж байна гэж үү. О.Нар  
Shuud.mn
Сонин хачин
Bor:
Za da Orosiin tsergiin sudlaachidiin uzej baigaag.aar NATO-g Iran surj tesehgui gej bichsen baina bilee.
2013-03-02
75say hun am
2012-02-03
xvmvvcee dainaap yan be bvx delxin xvn apd amap amgalan baistgayldaa tegbel cxan chvv dee
2011-12-24
manai mongol uls iraanaas jishee awbal taarna xeneesch guilga guixgui uursduu xiigeed boloodl bnsdhe
2011-12-06
75say hun am
нудар нудар. хурдан нудар. ану хүчирхэг байх нь дэлхийд хэрэгтэй
2011-11-10
Яг үнэндээ Араб, Персүүд чинь дайснууд ш дээ
2011-11-10
ood ni shideed ooriin tolgoi deer unagah ni uu hehe
2011-11-10
hehe Hyataduudiig barij baigaa uls chini Western ulsuud mon l doo daind bitgii yalagdaarai
2011-11-10
hudlaa LAL uud chadahgui dain ehleheer olon abgaugaa yanaa geed l amia boddog baihgui yuo tegeed l lalardaad budaa bolno
2011-11-10
нудар нудар. хурдан нудар. ану хүчирхэг байх нь дэлхийд хэрэгтэй
Èðàêèéí þìóó Ëèâèéí áºõ ãýæ äóóëààã¿é ñàíàãäàíà.Áºõ ãýäýã ÷èíü òóëààíû òºðºë áàéãàà þì. Òóëàëäàõ àâüÿàñòàé àðä ò¿ìýí áºõ áàðèëääàã þì. Èðàí÷óóä ÿàñàí ÷ áàéñàí æ¿¿ä¿¿äèéã çîâîîõ ë áîëíî. Õàðàìñàëòàé íü ºìõèé æ¿¿ä¿¿äèéí çîëèîñîíä õººðõèé èðëàíä,øîòëàíä,õàëòàð,õàð çýðýã áóñàä ¿íäýñòíèé çàëóó ýð÷¿¿ä àìèà ºãºõ íü ýìãýíýë þì äàà.
2011-11-09
ЗА ИРАНЫГ БОЛ ЁСТОЙ АРАБЫН ОРНУУД НЭГДЭЖ БАЙГААД ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ. АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ ХАРААЛ ИДМЭРҮҮД
2011-11-09
ER ni ene persvvdtei oilgoltsoj boloh yum baina aa, mongolchuudtai tostei buuj ogohiig meddeggyi harektertai yum baina, za za ta nart amjilt hysye
2011-11-09
Ану, Англи, Израйл -ууд Иран руу дайрах юм бол Лалын ертөнц тэр чигээрээ тэдний эсрэг босох болно. Учир нь Иран унах юм бол лалын ертөнц ч бас тэр чигээрээ уналтанд орно үүнийг бусад лалынхан тэнэг биш юм хойно мэдэж л байгаа. Дэлхийн дайныг эхлүүлэхгүй л байх хэрэгтэй дэ. Турк_Арабууд Ану-гийн бууны нохойнууд. Орос байр сууриа алдахгүйн тулд Ираны талд орох болуу эсвэл зэвсэгээ зарах гээд дуугүй байхын болуу.
2011-11-09
Яг үнэндээ Араб, Персүүд чинь дайснууд ш дээ
Үгүй ээ энэ Монголчууд цөмийн зэвсэгтэй болж болдоггүй юм байхдаа та минь ээ
2011-11-09
ood ni shideed ooriin tolgoi deer unagah ni uu hehe
Israli Usa britaniig demjij bna.Zgr bhdani ymar dairch bga bish oorsdiinhuu gojuud zavaan lal zangaasaa bolj bgn ter.Tsomiin zevsegtei bolno geed gojuuleed bgn ter hohi chin odoo iran duusval taarana.Etsiin etsest soyol hogjiliin hunii niigemiin asar doroitoltoi iim persiin ulsuud hezeech tsomiin zevseg hiij bolohgui ted laiin shashinaasaa bolison tsagt bol usa zovshooroh yum.
2011-11-09
1979 оны Ираны хувьсгал Исламын шашныг бүх дэлхийд тараах экспортлох уриатай хувьсгалч зорилгоо биелүүлэхэд саад болсон гол дайсан Америк Израйль Барууныхан бгаа юм Монголчууд бид шамбалын дайн буруу номтон лал нар өднө гэж эмээ өвөө нар бидэнд анхааруулдаг бсан шүү дээ Шамбалын дайны зөгнөлыг биелүүлэх гол улс бол Иран гэдэг нь болж бна Ираны талаар дэлхийн бүх шашны зөгнөлд анхааруулсан бдаг юм
2011-11-09
omxii arabuud uranuudad ataarxdag l daa. ted bol ertnii soeltoi persuud. arabuudiig boolchilj baisan boloxoor amerik, ebropiig xatgal baigaa um. xunii garaar mogoi baruylagch nar. saydiin arab gej balair uls baina .aa irakiin eronxiilogchtei muudangyytaa l xogiin zan gargasan. uranii eronxiilogch zob xelsen sh dee. bayn saydiin arabuud mongoor zodoj dyrgi xurgesen oron ruugaa busadiig ilgeedeg gej.
2011-11-09
dain ehleh tsag n boljee
2011-11-09
íààä êàçàêóóäàà á¿ãäèéíý öýðýãò ÿâóóë
2011-11-09
muu er daind huurnuu gj
2011-11-09
KAZAK yumuu
2011-11-09
teneg malaa puujingiin tusgaliig ni unshaach yuch medehgui malaa gaihuulj yum bicheed baihiin
2011-11-09
эхлээд Израйлд хүрэх пуужин хийчхээд байлдана энэ тэр гэж дөвчгөнө дөө.
2011-11-09
teneg malaa puujingiin tusgaliig ni unshaach yuch medehgui malaa gaihuulj yum bicheed baihiin
Îðîñ,Õÿòàä äýëõèéã óäèðäàõ áîëíî ... Ìîíãîë áýëòãýëòýé áàéõ õýðýãòýé, áèòãèé òèâ àëãàñ÷ áàéãààä àöàí øàëààíä îðîîðîé äîî
2011-11-09
iran uls ugaasaa ylnaa
2011-11-09
KAZAK yumuu
bas gej unenee helchihdeg dajguil er ba
2011-11-09
Bushuuhan baildaasai ali ni diileh ni sonin sanagdad bna
2011-11-09
iran ylnaa
2011-11-09
Boloh yum boldgooroo l bolj, sonoh yostoinuud ni udahgui sonono. Amerik gedeg bol zugeer l huniig mashin bolgodog oron yum shuudee... getel bugd l Amerik gej ulgeriin oron shig yum bodoj baidag. Laliin shashintan yahavdee teneg shashindaa het unench tsarailaad tuilshirdag l biz. Gehdee hunii tarhiig ugaadaggui. Oorsdoo shashindaa mansuursan uls yum. Tenger dorgivol gazar chichirne gegcheer bidend bas nolooloh l baihdaa... Hudal unen boonuudee olshruulaad oorsdiigoo avarya daa. Zailuul muusain boo udgan zairantanguud edgeeriig zasaj zalruulj chaddaggui yum baihdaa. Amid huniig bosgoj irne geed l zar yavuulaad baidag yum baina lee.
2011-11-09
Одоогоор хүчтэй байгаа бүлэглэлүүд хоорондоо үзэлцэж хүчээ сулруулж байгээ. Тэдний нэг нэгнийгээ сөнөөдөг өдий байна.Монголчуудаа. Тэр хооронд нь цөмөөрөө гадныханд адлуулахгүй хөгжөөд авахаа бодъё. Дараа нь чадалтай болсон үедээ тоглоомонд нь оролцъё, бүүр гартаа авъя. Яг л бидний өвөг дээдэс буурай доройгоос ертөнцийг эзэгнэсэн шиг нөхцөл үүсэх гээд байх шиг байна...
2011-11-09
Маш зөв бичсэн байна чи
2011-11-09
odo dian garval delhiig hamrahbolno chini geriig bombogdool hayna sh dee
2011-11-09
doli sda ve laluud chamd sain ym lav hiigvi. chi bol laliin shashintnuudiin huvid buru nomton shvv dee
2011-11-09
deer estoi t1tej bna daa ter laliin zorig hovguud chin chamaig tersluu uzelten buruu nomton gej bgaadaa. manaih shig ulsiin huvid USAg demjij OXU BNHAUlsiin huchiig sulruulah ni zuv
2011-11-09
hyatad oros 2 ch tiim enerengvi burhad bish bhaa. Tiim uchraas USAg demjih ni zuv l doo. Iran yah ve dee hoortsogloj l biag irakiig bas ingej hoortsogluulj baigaad l USA ezeltsen shvv dee.Iraniig bas ingej hosgoruulj biagad ezelne dee hoorhii
2011-11-09
maihan sanaa negtei bna shuu 2 sotslist ornii dund gants ardchilsan oron gedgee martaj bolohgui. suuliin 70n jil oros, odoo hytad-n sanaarhal il tod bolood baihad ingej hagarltai baij bolohgui shuu
2011-11-09
medrel muutaimuu
2011-11-09
та юунд өөрийгөө ийнхүү гүтгэнэм бэ. таныг залуус бид хүндэлдэг шүү
2011-11-09
yag vnen hyatd n maniigaa ezleh ymsan geed anaad l bj bgaa ene laluudiig hezee ch davraaj bolohgvi adgiin shaaruud bgaa yum
2011-11-09
Америк хэрвээ сөнөх юм бол барууныхны нөлөө буурч дэлхийн улс орнуудын хүчний тэнцвэр алдагдан хятад орос 2 дэлхийн хувь заяагаар зоргоороо тоглож эхэлнэ. Өөр олон асуудал үүснэ гэдэгт итгэлтэй байна. Хятад орос 2-ын нөлөө ихсэх юм бол монголын хувьд сүйрэл гэсэн үг.
2011-11-09
hehe Hyataduudiig barij baigaa uls chini Western ulsuud mon l doo daind bitgii yalagdaarai
ymar teneg garuud ve usa ylagdval daraa n hyatad n maniigaa ezlene geed orood irneshdee teneg uhaan muutai pzdnuud ve
2011-11-09
Za saihan saihan buh zuil 0-ees ehlehene. Bayan yaduu gesen tentsbergui system udahgui zamhran alga boloh n.
2011-11-09
Humuus hoorondoo margaj bxad ta nart er n ymar hamaa bnaa novshnuud min...zugeer gertee gambiraa hairaad utaagui zuuhaa avj nuursee tuleed baij baival boloo sh de..haa bsan ulsuudiin ym yriad bh ym....ooriigoo l hichee oilgosonuu...yun urt hushuutai zaan be...?
2011-11-09
odo dian garval delhiig hamrahbolno chini geriig bombogdool hayna sh dee
яг үнэн.америк мөн изериалууд сөнөж мөхөх ёстой.Хэзээнээс хүний нутаг руу өнгөлзөж сурсан өлөн улс.Аугаа их түүхтэй өнө эртний персчүүд түүхэндээ монголчуудыг эс тооцвол ялагдаж үзээгүй. Лалын зоригт хөвгүүд эх орныхоо төлөө урагшаа.
2011-11-09
doli sda ve laluud chamd sain ym lav hiigvi. chi bol laliin shashintnuudiin huvid buru nomton shvv dee
teneg mal min chi laluudiig yaluulj yahnav iraniig bushuuhav darj avahgvi bol bolohgviee usa ylnaa gej bgaa
2011-11-09
Барууний ертөнц арбаын зөрүүд удирдагч нарыг дарж авсанаар арбаын ертөнц бүхлдээ барууны хяналтанд орлоо. Одоо персийн ертөнцийг хяналтандаа авах ээлж иржээ. Юуун цөмийн зэвсэг вэ. Саддамыг зэвсэгтэй гээд гэж гэж л дайрсан байгаагүй шүү дээ. Персийн ертөнц рүү халдвал Хятад, орос хоёрын эрх ашиг илт хөндөгдөж ирнэ. Дэлхийг хуваах үйл явц ч өрнөж өгч байнаа. Тэр ардчилал гээд байгаа юм чинь зарим тохиолдолд зүгээр л бидний тархийг угаах савангийн хөөс байдаг юм шүү дээ
2011-11-09
Маш зөв бичсэн байна чи
hen henteigee baildana bidnii oroltsoh asuudal bish, dain garah bolvol bid yah ve gedeg deer anhaaraltai ajillah heregtei. naad zah n ediin zasag hetsuudeh uu, hangalttai hool und, tuuhii ediin noots bii yu, zer zevseg yu bilee gesen zuil deer bodlogo barih heregtei. er n zevsegt huchnee behjuuleh asuudal terguund tavihgui bol bolohgui baihaa.
2011-11-09
USA gutamshigtaigaar yalagah bolno.hargis amerikuud haraal idsen chotgornuudiin suireh tsag ni bolson. Muusain gazar nutaggui tuuh soyolgui guilgachinguud ,ta nar indianchuudiig yaj huis temterch ezen suusniihaa yaliig tolboriig tsusaaraa toloh tsag ni irsen bna.
2011-11-09
medrel muutaimuu
Baabar bi bol hamgiin gutamshigt duraak mun bilee, bi ulsiin 2 bankiig dampuuruulj mungii ni avch idsen, bas amerik, solongos, kanaduudaas sanhuujin mungu avch tednii duu hooloi boldog ni jinhene unen bilee.
2011-11-09
bas gej unenee helchihdeg dajguil er ba
та юунд өөрийгөө ийнхүү гүтгэнэм бэ. таныг залуус бид хүндэлдэг шүү
za za udahgui dain ehleh ym bna daa
2011-11-09
dain ehleh tsag n boljee