Мохаммед Алигийн охин эцгийгээ үхлээ хүлээж байна гэсэн цуу яриаг няцаав
2013-02-05

Миний эцгийг хэзээ мөдгүй үхэх гэж байна гэсэн цуу яриаг нэрт боксчин Мохаммед Алигийн охин Май Май Али тайлбарлахдаа,  түүний бие сайн, болж байгаа үйл явдлыг сайн мэддэг гэж мэдэгдсэн байна.  Тэр гэртээ байж, супербоул үздэг гэж бүсгүй хэлжээ. Дэлхийн домогт боксчныг  шаналгаж байгаа паркинсоны өвчин ноцтой үедээ орж, нас дээр гарсан тамирчин хэзээ мөдгүй нас барж мэднэ хэмээн 71 настай Мохаммедын Алигийн дүү хоёрдугаар сарын 3-нд мэдэгдсэн юм.  Май Май Али ахынхаа хэлснийг няцаагаад, би өмнө нь аавтай утсаар  ярьсан гэж хэлсэн байна. Тэр өөрийн хөгжөөн дэмждэг  америкийн хөлбөмбөгийн Baltimore Ravens  багийн  майкийг өмсөн, телевизор үзэж байсан гэж Май Май Али мэдэгджээ. “Аавын бие муу байна гэсэн цуу яриа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд үе үе гардаг, гэвч энэ бүхэн худал. Тэр орчноо сайн мэдэрч,  бие нь маш сайн байгаа” гэж охин нь хэлсэн байна. Сүүлд нь Мохаммед Алигийн  ойр дотнын  хүмүүсийн  Twitter-тээ тавьсан зурагт боксчин хайртай багийнхаа тоглолтыг үзээд, их л баяртай  байжээ. Өнгөрсөн оны зунаас хойш Мохаммедтай уулзаагүй, гэр бүлийнхэнтэй нь бараг харьцдаггүй гэж  нэр цуутай ахыгаа хэрэг дээрээ “оршуулчихсан”  Рахман Али хэлсэн байна. 71 настай одын олон шүтэн бишрэгчийг  Рахманы хэлсэн үг сүрхий  сандаргажээ. Twitter, Facebook-ийн олон мянган хэрэглэгч Мохаммед Алигийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлээд  амжсан байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
arii:
Залуу минь тэснэ шүү Х а р а а л идсэн хар монголд ч чамайг хэн гэдгийг хүмүүс мэднэ. чиний үг нудрага 2 үнэхээр хүчтэй. Би чамд итгэдэг
2013-08-07
aguu hundee
2013-02-05