
Шинээр томилогдсон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Умард Солонгосын талд цөмийн зэвсэг турших гэж байгаатай холбоотойгоор сануулга өглөө. Инэгхдээ тэрбээр “Энэ үйлдлээ зогсоох хэрэгтэй. Цөмийн зэсэг бол асуудлыг шийдвэрлэх зөв арга зам яав ч биш” гэдгийг дурджээ. Түүнчлэн “ Цөмийн зэвсэг ашиглана гэдэг олон улсад аюул занал учруулж буй хэрэг. Тиймээс энэ оролдлогоо хүчингүй болгохыг сануулахын зэрэгцээ хэрэв пуужинг хөөргөсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авах болно” гэдгийг анхааруулсан юм.
Жон Керри сануулга өгч буй энэ үйлдлээрээ Өмнөд Солонгос болон Японы талтай нэгдэж Умард Солонгосын энэхүү үйлдлийг буруушааж байгаагаа илэрхийлж байгаа юм. Ерөнхийлөгч Барак Обамагийн зүгээс энэ хариуцлагатай албан тушаалыг хашиж эхэлсэн Жон Керриг үүсээд байгаа энэхүү асуудлыг зөв, шийдвэрлэж чадна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Умард Солонгос пуужин хөөргөсөн нь олон улсын анхаарлын төвд байсан. Гэтэл дахин цөмийн зэвсэг турших, үүнийгээ АНУ руу чиглүүлж байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэээд байгаа. Хэрэв энэ туршилтыг хийвэл хоёр улсын хоорондын харилцаа одоо байгаагаасаа илүүтэй муудах болно.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ