Нүдээ олсон шийдвэр
2013-02-05

Дэлхийн улс орнуудад ажил хийхийг хүссэн хэн ч гэсэн хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдсан байдаг. Харин тухайн хүн ажлаа хийж чаддаг байх гэсэн нэг л шаардлага тавьдаг. Нэгэнт цалинтай, ажилтай болсон бол тухайн хүний амьдрал ямар нэг хэмжээгээр  баталгаатай болдог. Харин манайд өндөр нам, хөгшин залуу, царай зүс, бие галбир, нас шүд заасан шаардлага тавьж, заримдаа ямар ч үндэслэлгүй ажилд орох боломжгүй гэсэн хэдхэн үгээр хүний эрхийг хааж боогдуулдаг. Тухайн хүн уг ажлыг хийх чадвартай, мэргэжлийн сургуулийг төгссөн байсан ч хамаагүй ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцэхээргүй бол хаалттай хаалганы гадна үлддэг. Тэр ч бүү хэл танил талгүй бол гайгүйхэн ажилд орно гэж санахын ч хэрэггүй гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Тэгвэл ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн хэн бүхнийг чөдөрлөж байсан бас нэг асуудал нь олон жилийн туршид мөрдөгдөж ирсэн Цагдаагийн тодорхойлолт хэмээх бичиг. Жирийн иргэдийн хувьд энэ нь асуудал биш байж болох ч хэрэг түвэгт орооцолдсон, ял эдэлж байсан иргэдэд энэ бичиг бүх хүсэл мөрөөдлийг хааж боож ирсэн гэвэл хилсдэхгүй. Цагдаагийн тодорхойлолт дээр түүнийг хууль хяналтын байгууллагын хяналтад байсан, одоо ч байгаа гэдгийг нь баталгаажуулснаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгож олон муу үр дагаварт хүрдэг гэдэг. Харин энэхүү асуудлыг цэгцлэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж цагдаагийн байгууллагаас авдаг лавлагааг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Ер нь ажилд орох, виз мэдүүлэх, банк санхүүгийн болон зээлд хамрагдах бүрт л цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал гэж Х.Тэмүүжин сайд үзэж ийнхүү тушаал гаргажээ. Ялангуяа, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд зохих шийтгэлээ эдлээд гарсан хүнийг давхар яллаж, нийгэмд гадуурхагдах асуудлыг үгүй болгохоор Цагдаагийн байгууллагаас шаарддаг тэрхүү лавлагааг хүчингүй болголоо.  Цагдаагийн байгууллагын судалгаагаар өдөрт дунджаар 800 орчим иргэнд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байсан эсэхийг тодорхойлсон лавлагаа өгдөг аж.  Эдгээрээс 70 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэх, 25 орчим хувь нь гадаадад явахаар виз хүсэх материал бүрдүүлэх, үлдсэн хувь нь бусад зорилгоор авдаг аж. Тиймээс иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолыг хүндэтгэж, ял эдэлж шийтгүүлж явсан ч жирийн хүн шиг ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлсэн шийдвэр гаргасан байна. Харин тухайн ажил олгогч байгууллага нь шаардлагатай гэж үзээд шинээр ажилд орох иргэний талаар лавлагаа авах бол албан бичиг явуулсны дагуу хариултаа авч болох аж. Цагдаагийн тодорхойлолт дээр “бүдэрсэн” иргэд ажилд орох боломжгүй байсан асуудлыг Хууль зүйн сайд шийдвэрлэж чадлаа. Харин одоо иргэдийн нас хүйс, өндөр нам, царай зүс, бие галбир, танил талыг харж ажил олгодог эрхмүүд л “ааш” зангаа  засчихвал хүн бүр ажил хөдөлмөр эрхлэх эрхээ эдлэх цаг айсуй бололтой. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zov shiidver gargaj, olon hund buyn boloh ni, hunii erhiig zorchson shiidver bsn, bayr hurgeed temuujin saidad amjilt huseye
2013-02-06
zochin:
solongosiin vizend urag turliin hamaatnii todorhoilolt avdag tegeed vizend orohoo tur hoishluulchihaad 3 sariin daraa oroh bol hugatsaa ni duuschihdag.3 sariin umnu ah duugiin huuhed baisan tsusan holboo 21 honogt hugatsaa duusdagiig gaihdagiin
2013-02-06
zochin:
tal tsaasiig 1500-aar zarj bas udurjin ajlaa aldaj ocherlodog chiregdliig arilgasand bayr hurgii.Manai huuhed zasgiin gazriin tetgelgiin shalgaltand tentseed materialaa burduulsen chini bas l bugd tsagdaagin todorhoiloltod yavsan ug ni surguuli surguuliin shildeg huuhduud yavsan.
2013-02-06
zochin:
ih zuv shiidver baina amjilt husiy. shuuhiin shiidver gej bas 1 chudur bii. tend urtei huniig gadagsh yavah erhiig haadgiig bi gaihdag.yamar terbumiin urtei baigaa bish zah zeeld orood bugd l hund hulhiduulj biznes erhleh gej baigaad aldaj urtei bolson ch mungugui hun gadaad ruu garaad amidrahgui shuude. manai hamaatni duu hund zaliluulaad urtei bolchihson tegsen huuhed ni gadaadad tugsuud gadaad uzuuleh gesen pasport garahgui geed huuhedde urtei yavuulahgui baina gej chadahgui hudlaa heleed yavaagui ih uruvdmuur.ter ureed idiy geed yavaa bish iim sonin shiidver ih baidgiim baina ;lee.
2013-02-06
Huh mongol:
Mash zuv shiidver, uuniig sanaachilsan humuust bayrlalaa. Jijig ch gesen hund surtliig arilgaya.sain bna
2013-02-05
pol:
ugee yhav oroitsonch gesen zuvuu.uuln eniig chin deer mongoorl avchihdag ym shuudee heden shuuhiihenii olon orlognii negnl hasagdsan ym shiv dee.
2013-02-05
bayarlalaa:
Mash zow zvitei shiidwer gargalaa oshoo ih zvil hiigeerei temvvjin saidad ajild ni amjilt hvsey
2013-02-05
h:
ih saihan shiidwer bna shorongoos garsan hvn odoo dahij aldahgvi hvn shig amidrana gej garaad l ajil oldohgvi bolhoor ihenh ni dahiad l buruu zamruugaa ordog bh gej bodjiino shan shiidwer bnaa hvn bvr ajil turultui az jargaltai bgaasai
2013-02-05
thanks:
temvvjin said sain yum hiijee minii nuhur urid ni awtiin hergeer bariwchlagdaj bsan tsagdaagin todorhoiloltgvi bolhoor ajild ch orj chadahgvi zeel ch awah erhgvi blaa tanii shiidwer olon hvnd buyan bolj bgaa shvv
2013-02-05
ene bol buruu uchir ni ANU d buyu busad oron hunii tuuh ni ajil olgogchid neelttei medeelliin santai baidag manaid alil hiij suraagui neg gazraas garaad nogoo gazar ochij hulgai hiij yavdag mash ih humuus baidag gedgiig huviin hevshliin udirdlaguud bainga l hamgiin tom asuudal gedeg bolood baigaa shu de
2013-02-05
ямар муухай сэтгэлтэй баагий вэ чи. Дандаа муу бүү бодож бай. Тэд чинь угаасаа ажил хийхгүй ш дээ.
2013-02-05
HUlgaich hun yalaa uureed, hulgaich heveeree l ulddeg yum bol yal uuruulj yadag yum? Ter chigeer ni tsaazlachih heregtein bish uu. Luivarchin hun ch gesen shorond orood luivarchnaaraa ulddeg yum bol tiim yal uguh hereg baina uu? Joohon logictoi yari ain
2013-02-05
ашгүй дээ
2013-02-05
за миний хувьд нэдээ олох нь ч юу юм хүний эрх мэрхдээ л гэхээс хулгайч хүн нярав болж болох нь луйварчин хүн нягтлангаар орж болох нь хүчингийн хэрэгтэн хүүхнүүд ихтэй газар орж болох юм бна гэж
2013-02-05
ямар муухай сэтгэлтэй баагий вэ чи. Дандаа муу бүү бодож бай. Тэд чинь угаасаа ажил хийхгүй ш дээ.
HUlgaich hun yalaa uureed, hulgaich heveeree l ulddeg yum bol yal uuruulj yadag yum? Ter chigeer ni tsaazlachih heregtein bish uu. Luivarchin hun ch gesen shorond orood luivarchnaaraa ulddeg yum bol tiim yal uguh hereg baina uu? Joohon logictoi yari ain
bi:
Temuujin saidad amjilt husie
2013-02-05
zow shdee huurhii shorongoos zow humuujij garsan humuus ajild orj chadahgui dahiad l amidrald hol aldana. zow yum hsn bna
2013-02-05