Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаан болов
2013-02-08

Монгол Улсын ШЕЗ-ийн ээлжит хуралдаан өчигдөр болж11 асуудал хэлэлцжээ. Тус хуралдаанаар Б.Манлайбаатарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Д.Нямыг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн, Д.Оюунбатыг  Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, З.Болдбаатарыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Э.Оюун-Эрдэнийг Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Ч.Батчимэг, Г.Солонго нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, М.Баясгаланг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, С.Батгэрэлийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас Н.Ганбаярыг чөлөөлж, Н.Дагвыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд томилж, зарим шүүгчид зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Mash sain bna, shuuhiin shinechleliig demjij bn, manai shuuh sain ajillaj bga shu. Amjilt husie.
2013-02-08