Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү эрүүл мэндийн улмаас хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/52 тоот захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Бавуугийн Батцэнгэл буюу Quiza Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Б.Батцэнгэл 1988-1998 онд Хан Уул Дүүргийн 52-р дунд сургууль, 2000 онд БНЧУ-ын Карлын их сургуулийн Чех хэлний анги, 2000-2004 онд БНЧУ-ын Метрополитан Их Сургуулийн Олон улсын худалдааны анги, 2004-2005 онд. ИБУИБНУ-ын Малвэрн Хаус Коллежид Англи хэлний боловсрол тус тус эзэмшсэн. 2005-2013 онд Чөлөөт уран бүтээлч, 2009 оноос Жи Эн Беверэжис ХХК-ийн Маркетингийн албанд зөвлөхөөр ажиллаж байсан
гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.