Хойд Солонгос цөмийн туршилт хийлээ
2013-02-13 08:41

БНАСАУ газар дор цөмийн туршилтыг амжилттай явууллаа гэж тус улсын KCNA агентлаг мэдээллээ. Мэдээнд “жижиг оврын төхөөрөмжийн“ туршилт амжилттай төлөвлөгөөний дагуу явагдсан гэжээ. Цөмийн туршилтууд нь үндэсний аюулгүй байдал болон БНАСАУ -ын тусгаар тогтнолыг хамгаалах арга хэмжээнүүдийн хэсэг аж. Тэдгээр нь “тус БНУ- ын энхийн зорилгоор хиймэл дагуул хөөргөх эрхийг зөрчихөд хүргэсэн дайсагнагч АНУ-ын эсрэг чиглэгдсэн юм “ гэж KCNA цохон тэмдэглэжээ. Өмнөд-Солонгосын БХЯ-ны уламжилснаар, дэлбэрэлт нь 6-7 килотонны хүчтэй байжээ. Өмнө нь яамны төлөөлөгч Ким Мин Сук 10 килотонны тухай ярьжээ.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв шүү дээ. Америк мэтийн дарангуйлагч туршиж болдог, Хойт солонгос, Иран мэт улсаас болохгүй гэдэг нь утгагүй биз дээ. Пакистан , Энтхэг цөтийн зэвсэгтэй болоход АНУ яаж чадаагүй биз дээ
2013-02-14