Нийслэлд агаарын бохирдол стандарт хэмжээнээс 2-3 дахин их байна
2010-12-27

Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр “Цэвэр Агаар” төслийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийг АНУ, Монгол улсын засгийн газар гэрээ байгуулан  хамтран зохион байгуулж байгаа. Олон улсад арав гаруй үзүүлэлтээр хэмждэг агаарын чанарыг Улаанбаатарт долоон үзүүлэлтээр шинждэг гэж хариуцдаг байгууллага нь мэдээлсэн. Агаарын 69 хувь нь азот, 21 хувь нь хүчилтөрөгч байх ёстой юм байна. Гэтэл Дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай нийслэлийн нэгд тооцогддог Улаанбаатарын агаарын бохирдол олон улсын стандарт хэмжээнээс 2-3 дахин илүү байна. Ц.Одгэрэл

Shuud.mn
Сонин хачин