
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын гэр бүлд уй гашуу тохиожээ. Түүний хайрт аав Ж.Доржсүрэн нь өчигдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Түүний өвөө нь алдарт хуурч Жамъян бөгөөд монголын рок, попын урлагт өвөө, аавынхаа нэрийг дуурсгаж яваа уран бүтээлч билээ.
Төрийн соёрхолт дуучин твиттертээ "Аав минь өнөөдөр бурхан болчихлоо" хэмээн бичсэн ба ба олон жиргээчид түүний гашуудлыг хуваалцаж эмгэнэл илэрхийлжээ.
Дуучны гэр бүлд уншигчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийлье.