Майкл Жексоны үхэлд эмчийг нь буруутай гэж үзлээ

img

Америкийн Лос-Анжелес хотноо сар орчим үргэлжилсэн Попын хаан Майкл Жексоны үхэлд түүний хувийн эмч Конрад Мюррей буруутай эсэхийг тогтоох  иргэдийн шүүх хурлын 12 төлөөлөгч шийдээ гаргажээ. Тэд Майкл Жексоны үхэлд эмчийг нь шууд буруутай гэж үзсэн байна. “Дүүг минь одоо хэн ч, юу ч буцаан амьдруулж чадахгүй. Гэхдээ түүний эмчийн бурууг нотолсонд би баяртай байна” гэж Майк Жексоны ах Жермен хэвлэлийнхэнд мэдэгджээ. Харин Майклын эгч Ла Тойя өөрийн твиттертээ “Ялалт!!! Майкл, би чамд хайртай. Үнэн мөнийг тогтоотол бид тэмцсээр байх болно” гэж бичсэн байна. Эмч Конрад Мюррейг Майкл Жексонд хүчтэй үйлчилгээ бүхий нойрсуулах эмийн тунг хэтрүүлэн өгсөн гэж буруутгасан билээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ